Friday, April 15, 2011

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн чиг хандлагыг Хятад улс тодорхойлно

ангийн хэрэгцээ өсч байна. Европ гэхэд л гангаар цангахад ойрхон байна. Учир нь Герман улсын үйлдвэрлэгчдэд гангийн эрэлт их байгаа юм. Европын холбооны улсын гангийн өсөлтийг Герман тодорхойлдог гэдэг.

Үүнтэй холбогдуулж коксжих нүүрсний хэрэглээ ирэх таван жилд 10 сая тн-оор нэмэгдэх төлөвтэй байна. Энэ жил гангийн үйлдвэрлэл нь 680 сая тн хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа. Өнгөрсөн жил энэ тоо 620 сая тн байсан юм. Энэтхэгийн хувьд гангийн үйлдвэрлэлийн түвшин эрэлт хэрэгцээтэйгээ дөхөж очжээ. 2015 он хүртэл 38-60 сая тн-оор нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Гангийн хэрэглээ дэд бүтцийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэмэгдэж байгаа юм байна. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн чиг хандлагыг Хятад улс тодорхойлно гэсэн таамаг бий. Дэлхийд 2015 онд гангийн 200 сая тн-ын эрэлт үүснэ. Энэ утгаараа коксжих нүүрсний эрэлт ч өсөх юм. Коксжих нүүрсний хэрэглээ 2015 он гэхэд 135 сая тн хүртэл нэмэгдэх тооцоо байна.

Гангийн үнэ 2012 оноос эхлэн нэмэгдэх чигтэй байна. Харин дараагаас нь буурах хандлагатай байгаа аж. Энэ нь эрэлт, хэрэгцээ нийлүүлэлтийн баланс алдагдаж, түүхий эдийн үнэ буурахтай холбоотой гэнэ. Хятадын 12 дугаар таван жилийн төлөвлөгөөнд өнөөдөр тоо ширхэгээс илүү чанарт анхаарна гэсэн заалт бий. Ган болоод түүхий эдийн үйлдвэрлэл Хятадын зах зээлийн өсөлтийн хувьд шууд нөлөөлөхөөр байгаа.

Хятад улсад нэг хүнд ногдох гангийн хэрэглээ нь 440 ккал байгаа. Алсдаа 700 ккал болтлоо нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа аж. Энэ утгаар нь аваад үзвэл коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ үлэмж нэмэгдэнэ. Ингээд бодохоор Монгол улсад Хятадын зах зээл дээр маш таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
2011.04.15

No comments:

Post a Comment