Thursday, April 14, 2011

“Эрдэнэс Тавантолгой”-д ЛОНДОН, ХОНКОНГИЙН аль нь ээлтэй вэ

Бидэнд “McDonald’s” байхгүй, гэхдээ “Louis Vuitton” бий. Зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх Чукуикаматын уурхай үгүй ч, үүцээ задлаагүй хэмээх төрөлд дэлхийн дэвжээнд үзүүр, түрүү булаалдах Оюутолгой, Тавантолгойн орд бий. Энэ л үүднээс дэлхийн томчууд Монгол Улсад хөрөнгө оруулалтыг харамгүй цутгаж байна.

ГАДНЫНХАН ЮУНД ШУНАЖ БАЙНА ВЭ

“Louis Vuitton”-ы гүйцэтгэх захирал нь “Hearst Magazines International” корпорацийн гүйцэтгэх захирал Дункан Эдвардстай оройн зоог барьж байх үедээ Улаанбаатарт салбар дэлгүүрээ нээснээ гайхуулаад авсан нь дэлхийн бүсгүйчүүдийн бестселлер “Cosmopolitan” сэтгүүлийг Монгол Улсад нэвтрүүлэх санааг түлхүүрдэж өгсөн гэдгийг “New York Times” сонин арванхоёрдугаар сарын 5-ны дугаартаа нийтэлсэн байна билээ.

Хожим ноён Эдвардс “Хүн амын хувьд Монгол Улс харьцангуй жижиг ч баялгийн хувьд ойрын жилүүдэд огцом хөгжих боломжтой орон юм” хэмээн ярьсан байна. Ийнхүү Монгол хэмээх гүрэн гагцхүү “Minegolia” хэмээх нэрээр дэлхийн баячуудын амнаас ам дамжин даян дэлхийд түгсээр ажгуу.

Тэдний арааны шүлсийг асгаруулж асан Оюутолгойн орд нэгэнт эзнээ олсон болохоор одоо тэд Тавантолгойд шунаж буй нь эргэлзээгүй. Олборлолтын гэрээт гүйцэтгэгч, стратегийн хөрөнгө оруулагч, зөвлөх банк гээд олон сонгон шалгаруулалт зарлаж, үүнд зөвхөн дэлхийн томчууд шандас сорьсон. Үүнийг төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Аваргууд манайхыг со нирхож байна.

Биднээс их зүйл шалтгаалах нь” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байсан удаатай. Тэг вэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжих, хөрөнгө оруулалтыг татах цаг хаяанд тулж ирэв.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэл хувийг олон улсын хөрөнгийн биржид арил жих учиртай. Дэлхийн нэр хүнд бүхий олон улсын 16 банк тендерт оролцох са налаа ирүүлж, банкны тө- лөөлөгчид өнгөрсөн сарын 10- 15-ны өдрүүдэд нэгэн банкирын нэрлэснээр Уул уурхайн нутгийн (Minegolia) хөлдүү нийслэлд хү- рэлцэн ирж, тус бүрийн давуу талаа тоочин, танилцуулгаа хийгээд буцав.

Хувьцааны арилжааг зохион байгуулах гол банкаар ХБНГУын “Deutsche bank”, АНУ-ын “Goldman Sachs”-ыг сонгов. Гэхдээ сонгон шалгаруулалт үү гээр өндөрлөсөнгүй. Францын “BNP Paribas”, Австралийн “Macquarie” хөрөнгө оруулалтын банк ч бялуунаас хүртэж амжлаа.

Компанийн хувьцааг ямар улсын, аль биржид арилжихаас хамаараад үнэт цаасыг хөрөнгийн биржид зуучлах, борлуулалтад оролцох, хамтран ажиллахад нэгээс хоёр банкийг нэмж авах бололцоотой хэмээсэн нь саналаа ирүүлэгч 16-д дахин нэг шаанс бийг санууллаа.

Гэхдээ Монголын уул уурхайн компаниудын гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж асан “JP Morgan Chase & Co”, “Citigroup” банк энэ нэгээс хоёр гэдэг “ангилалд” багтаж магадг үйг гадна, дотнын хэвлэлд тэмдэглэсэн байна билээ. Ийн хэлэхийн учир нь “Energy Resource” нэрээр нь монголчууд, “Mongolian mining corporation” цолоор нь олон улсын хөрөнгө оруулагчид андахгүй Монголын үндэсний компанийг Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийхэд дээрх хоёр банк арилжааг удирдаж байсан юм.

Банкуудыг сонгож авахдаа хувьцааг арилжих бүс нутгийн төлөөлөл, IPO хийсэн туршлага, ирүүлсэн санал зэргийг харгалзан үзсэнийг сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооныхон мэдээлсэн. Манай Тавантолгойн ордыг ард түмэн, Засгийн газрын өмн өөс эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” хувьцаагаа Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид арилжина, эсвэл давхар бүртг үүлнэ хэмээн гадна, дотнын эдийн засагчид таамаглаж байна.

Төрийн өмчит эл компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах эрхийг хөрөнгө оруулагч банкуудад олгосон өдрөөс тэд хувьцаа арилжих галт тэргийг гарааны зурвасаас хөдөлгөж, бариан тийш зүтгүүлсэн байна. Ингэхэд дээрх хоёр бирж хэр чансаатай билээ? Юуны тулд эдийн засагчид энэ биржийг сонгож байна вэ? Монголчууд тэнд хувьцаа арилжиж, хөрөнгө босгож байсан туршлага бий бил үү?

MMC ТҮҮЧЭЭЛСЭН ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хонконгийн бирж монголчуудад ээлтэй гэхэд хилсдэхгүй биз ээ. Дээр дурдсан үндэсний уул уурхайн компани “Mongolian mining corporation” өнг өрсөн оны аравдугаар сарын 13-нд дэлхийн дэвжээнд тоглогч болсноо зарлан, Монгол Улсын түүхэнд хамгийн их буюу 651 сая ам.долларыг тэндхийн хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлж чадсан билээ. 719.4 сая хувьцааг нэгжийг нь 7.02 хонконг доллараар борлуулсан энэ компанийн хувьцааны ханш арилжаа эхэлсэн анхны өдөр даруй таван хувиар өссөн гэдэг.

Хонконгийн хөрөнгө оруулагчид Монголын нүүрсэнд “хайртай” гэдгийн баталгаа энэ буюу. Хонконгийн хөрөнгийн биржийг судалбал, одоогоос таван жилийн өмнөх зургадугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк тус биржид IPO хийж, гүйлгээний нийлбэр дүнгээр биржийн түүхэнд бичигдэхүйц амжилт тогтоож, 200 тэрбум хонконг доллар босгож байв.

Дэлхийн IPO-гийн топ зах зээл хэмээх цолыг өнгөрсөн хоёр жилд зүүсэн Хонконгийн хө- рөнгийн биржид гадна, дотнын компаниуд хөрөнгө босгох сонирхол нуугдсаар буй. Эл биржид ойрын саруудад дэлхийн уул уурхайн компаниуд найман тэрбум ам.доллар босгохоор төлөвлөсөн гэнэ. БНХАУ-ын бүс нутгийн дагалдах зах зээл хэдий хэр чансаатайг сорих гэсэн олны дотор уул уурхайн компаниуд давамгайлж байна.

Тухайлбал, манай Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах сонгон шалгаруулалтад үзээд алдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Yitai coal” компани ирэх сард эл биржээс 1.5 тэрбум ам.доллар бос гохоор төлөвлөж буйг ойрын эх сурвалж мэдээлэв. Түүнч лэн Хонконгийн “Newton resources” компани ирэх тавдугаар сард Хонконгийн хө рөнгө оруулагчдаас 522 сая ам.долларыг татах гэж байна.

Харин Австралийн уурхайчин “Resourcehouse” гур ван тэрбум ам.долларыг бос гохоор төлөвлөж буй бол энэ улсын литийн баяжмал олборлогч “Galaxy Resources” ч 260 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг эндээс татаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Он гарсаар Хонконгийн хөрөнгийн биржид есөн компани IPO хийж, 314 сая ам.доллар босгосон байх юм.

Гэхдээ өнгөрсөн оны мөн үед зургаан аж ахуйн нэгж 3.13 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлж чадсан байна. “Хонконгийн хөрөнгийн бирж бол IPO хийхэд маш их өр сөл дөөнтэй зах зээл” хэмээн “Samsung Investment Management” компанийн хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Паулин Дэн тэмдэглэжээ. Үнэхээр энд хэн илүү давуу талтай тэр л хөрөнгө босгож чадна.

Бидэнд ойрхон нэгэн жишээ дурдахад, “Mongolian mining corporation” анхлан IPO хийхэд манайхаас түүхий нүүрс худалдан авдаг “Winsway coking coal” компани бас Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж байжээ. Монголын үндэсний компанийн нэгж хувьцаанд хөрөнгө оруулагчид 7.02 хонконг доллар амлаж байсан бол “Winsway”-гийнхэд 3.25-4.50 хонконг долларын санал өгч байв.

Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын хөнгөн цагаан олборлогч “China Hongqiao” групп 2.2 тэрбум ам.доллар босгох аянд мордсон бол ОХУ-ын эрчим хүчний “ЕвроСибЭнерго” энэ биржээс нэг тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөнөөсөө буцсан байх юм.

“ПЕТРО МАТАД”-ААР ТӨСӨӨЛӨХ ЛОНДОНЫ ХӨРӨНГИЙН БИРЖ

Монголын газрын тосны хай гуул, олборлолтын “Петро Ма тад” компани 2008 оны тавдугаар сард дэлхийн дэвжээнд “зодоглож”, Лондоны хөрөнгийн биржийн AIM-д бүртгүүлж байв. AIM гэдэг нь Лондоны хө рөнгийн биржийн залуу компаниудад зориулсан арай жижгэвтэр хэрнээ боломж сайтай компаниудыг дэмжих босготой хоёр дахь зах зээл юм. Анх зах зээлд гарч байх үедээ нэгж хувьцааны нэрлэсэн үнэ нь монгол мөнгөөр 800 төгрөг бай сан “Петро Матад”-ын хувьцаа өдгөө 4000 төгрөг болж тав дахин өссөн нь Лондоны хө рөнгийн бирж Монголын компанид ээлтэйн бас нэгэн шинж.

Дэлхийн хэмжээний “Rio Tinto”, “BHP Billiton”, “Anglo American”, “Xstrata”, хойд хөршийн “Газпром”, “Лукойл”, “Роснефть” зэрэг компани уг биржид хувьцаагаа арилжиж, их бүтээн байгуулалтын хөрөнгөө босгодог аж. Лондоны хөрөнгийн биржийн “Millennium IT” системийн ачаар Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт олгох 550 ширхэг хувьцааны ханш 5-10 дахин өсөх боломжтойг “Millennium IT” компанийн гүйцэтгэх захирал Антони Виерсинг оны дараа манай улсад ирэх үеэрээ тэмдэглэж байв.

Монголын хөрөнгийн биржийн менежментийг удирдах багаар Лондоны хөрөнгийн биржийг сонгож, гэрээг үзэглэсэн нь Монгол Улсын хэтийн төлөвийг, монголчуудын ирээдүйг дэнслэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх шаансыг олгох ч юм бил үү? Монголчууд “дов жалганы үзэл”-ээрээ алдартай гэдгийг сануулах юун.

Торонтогийн хөрөнгийн биржийг эзэмшдэг Канадын “TMX” группийг Лондоны хөрөнгийн бирж 3.2 тэрбум ам.доллараар худалдан авах болсон. Ингэснээр уул уурхайн акулууд хөрөнгөө босгоход тааламжтай орчныг бүрдүүлсэн дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж болохын зэрэгцээ Лондоны хөрөнгийн биржийн нэг жилийн үйл ажиллагааны зардал 56 сая ам.доллараар буурахыг “Bloomberg” онцолжээ. Түүнчлэн нэгдсэн биржид 6700 орчим компани бүртгэлтэй байх агаад зах зээлийн нийт үнэлгээ нь 3.7 их наяд фунт (5.9 их наяд ам.доллар) болохыг тэд баталж байна. ЭЦЭСТ НЬ... Зөвлөх банкны сонгон

шалгаруулалтад ялсан хөрөнгө оруулалтын банкууд манай “Эрдэнэс Тавантолгой” компанийг 10-15 тэрбум ам.доллараар үнэлж буй сурагтай. Дэд бүтэц муу хөгжсөн, төмөр замаас дор хаяж 400 км-ийн зайтай гээд хойш татах хүчин зүйл олон бий гэнэ. Гэлээ ч цаашид өсөх асар их боломж Тавантолгойд бийг эдийн засагчид “Reuters”-т дуулгасан аж. Нийт хувьцааныхаа 29 хувийг арилжихад Монголын “Эрдэнэс Таван толгой” компани хөрөнгө босгох хугацаанаасаа хамаараад 1.5-5 тэрбум ам.долларыг төвлөрүүлэх боломжтой гэнэ.

Нүүрсний “ёроолгүй ходоод” гэгддэг БНХАУ-тай хил залгаа оршдог нь Тавантолгойн орд хөрөнгө оруулагчдыг даллах бас нэгэн давуу тал юм. Тогтоогдсон нүүрсний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт, коксжих нүүрсний баялгаараа айргийн тавд багтаж буй нь хөрөнгө оруу лалт төвлөрүүлэхэд таатай нэгэн онцлог байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хөрөнгийн биржид арил жаална.

Зөвлөх банкирууд өдгөө тодорсон болохоор нэгж хувьцааны нэрлэсэн үнэ, үнэт цаасаа арилжих хугацаа, IPO хийх хөрөнгийн биржээ хэлэлцэж буй. “Нэрлэсэн үнэ арав дахин, азтай бол хорь дахин өсөг” хэмээн Ажлын хэсгийнхэн ерөөж байсан. “Эрдэнэс Тавантолгой”- н хувьцааг Хонконг, Лондоны алинд нь ч арилжсан ямартай ч Ажлын хэсгийнхний ерөөл бат оршиг.
2011-04-01 17:32

No comments:

Post a Comment