Friday, April 15, 2011

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ЦӨМ БОЛЖ, АВАРГУУДЫН БАС НЭГЭН УРСГАЛ ОРЖ ИРЛЭЭ

“Rio Tinto”-гийн Эшли Конрой, Стивен Кук, Зеб Фостер, Майкл Лэмпард нар тохилог суудалдаа шигдэж, “Peabody Energy” компани “Хятадын эрлийз охин” “Peabody Winsway Resources”-ээ дагуулан тэргүүлэх эгнээнд хэдийнэ заларчээ. Энэ бага хурлын эхний хуралдааныг даргалагч Монголын Уул уурхайн үндэсний ассо циацийн ерөнхийлөгч Д.Дамбын дэргэд “SouthGobi Resources”-ийн эрхэмсэг Александр Молине мөр зэрэг цэж харагдана. Гамшигт өртсөн арлын орны “Mitsui & Co”, “Sojits”, “Itochu”-гийн төлөөлөл ч Монголын нүүрс, дэд бүтцийн асуудалд санаа тавихаар энд хүрэлцэн ирсэн байна.

Тавантолгой хэмээх дэлхийн хэмжээний аварга бялуунд хошуу дүрж амжсан “BNP Paribas”, “Goldman Sachs”, “Morgan Stanley” нарын дэлхийн акулуудын төлөөлөл ч үзэгдэж байлаа. Монголын нүүрс, тэр дундаа Тавантолгойн нүүрс, түүнийг тойрсон элдэв дэд бүтэц сонирхлыг нь татсан хэн бүхнийг “МакКлоски Монголын нүүрс ба дэд бүтэц 2011” олон улсын бага хурал урин далласан нь энэ. Монголд зохион байгуулагдаж буй хурал гэхэд эл ихэмсэг танхимд Монгол иргэн тун цөөн байв.

Түүнчлэн олон улсын хэвлэлийн магнатууд энэ үйл явдлын гадуур өнгөрөхийг хүссэнгүй, AFP тэргүүтэй акулууд цэргээ илгээсэн харагдана. Жилд дунджаар 5-6 сая тонн нүүрс хэрэглэдэг манай улс өнгөрсөн онд 17.6 сая тонн нүүрс экспортолсон гэнэ. Харин Тавантолгойн орд маань үүцээ задалж, бүрэн хүчин чадлаараа ажиллах үест одоогийнхоос гурав дахин их буюу ойролцоогоор 60 сая тонн нүүрс олборлох боломж бийг Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба дуулгав.

Гэхдээ энд томоос том асуултын тэмдэг бий. Нүүрс тээвэрлэсэн машиныг говь талаар нэг давхиулж, замгүй газарт шинэ зам гарган хөгжилд хүрэх үү, эсвэл... гэдэг асуултын хариуг эрсэн олон энд буй. Тухайлбал, Нарийнсухайтад нүүрсний орд эзэмшдэг МАК компани жилд долоон сая тонн нүүрс олборлодог. Тун удахгүй хүчин чадлаа өсгөж, 11 сая тоннд хүргэх гэнэ.

Нүүрс олборлож буй энэ ордоос 50 км-ийн зайд орших Шивээхүрэнгийн боомтоор дам жуу лан хэрэг лэгчдэдээ хүргэдэг бөгөөд эл боомтыг хүртэл төмөр зам тавих төслийг Засгийн газарт хүргүүлсэн боловч “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого” эдний төлөвлөгөөнөөс 180 градус зөрсөн аж. Ховдын Хө- шөөтийн уурхайгаас Ярантын боомт хүртэл 350 км урт авто зам зурайна. Түүнчлэн Тавантолгойн нэг бүлэг Ухаахудагийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Energy Resource” компани Гашуунсухайтын боомтыг хүртэл энэ онд 240 км авто зам сунайлгах гэж байна.

Ийнхүү манай нүүрсний уурхайнууд ихэвчлэн авто замаар нүүрсээ тээвэрлэдгийг дурдах нь илүүц биз ээ. Уул уурхайн үн дэсний ассоциацийн ерөнхий лөгч Д.Дамба “Авто замаар нүүрс тээвэрлэнэ гэдэг байгаль орчинд асар сөрөг нөлөөтэй. Наанадаж тоос, шороо босно. Бэлчээр талхлагдана. Шороон замаа бо лиод хатуу хучилттай авто зам тавилаа гэхэд авто тээврийн өртөг маш өндөр гэх мэтчилэн асар сөрөг үр дагавар бий учраас төмөр замыг түргэтгэмээр байна” хэ мээсэн нь асуудлын голыг оносон оновчтой хариулт хэмээн бага хуралд оролцогчид санал нэгтэй байлаа.

“SouthGobi Resources” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэт гэх захирал Александр Молине “Монголын нүүрсийг заавал угааж баяжуулах шаардлагагүй, сайн чанарын нүүрс юм” хэмээсэн товч бөгөөд оновчтой то дорхойлолт нь бага хуралд орол цогчдын шуналыг хөдөлгөөд авсан.

Гадаад орнуудаас Монгол Ул сад суугаа Элчин сайдууд манай дэд бүтэц, ялангуяа Тавантолгойг тойрсон төмөр замын асуудлаар өөр өөрийн үзэл бодлоо энгүүн хүүрнэж, ул маар тэдний хооронд багахан хэлэлц үүлэг өрнүүлсэн нь эл бага хур лын хамгийн сонирхолтой хэ сэг байлаа.

“Монгол Улсын хэтийн төлөв” хэмээх хоёрдугаар хурал дааныг даргалагч АНУын IHS компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Жонатан Жийрийн асуул танд ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишер “ХБНГУ дэлхийд экспортоороо БНХАУ-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг боловч Монгол Улстай хийх худал даа маш бага хувийг эзэлдэг.

Манай улс “Vale”, “Peabody Energy” зэрэг дэлхийн аваргуудтай өрсөлдөж чадахгүй ч уул уурхайн олон зуун жилийн түүхтэй төдийгүй тоног төхөөрөмжийн үндсэн нийлүүлэгчээр ажилладаг. Түүнчлэн Монголын төмөр замыг өргөжүүлэхтэй холбоотой сана лаа Засгийн газарт хүр гүүлсэн байгаа. Түүгээр зогсохгүй манай улсын “Deutsche bank” Wall Street-ийн “Goldman Sachs”- тай хамтран “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийхэд зөвлөх банкаар шалгарсан.

Одоо “BBM Operta” компани Цанхийн зүүн хэсгийн олборлолтын гэрээт гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа. Засгийн газар ирэх долоо хоногт шийдвэрээ гаргана гэж найдаж байна” хэмээн бахархлын өнгө аясаар өгүүлсэн нь олны анхаарлыг татав. Тэгвэл монголчуудын хууч ны анд, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эддлтон “Манай “Peabody Energy” Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсгийн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад оролцож буй.

Түүнчлэн Сайншанд болон бусад төсөлд оролцож байгаа” хэмээгээд мөчөөгөө өгсөнгүй. Шинэ оросуудын нэг, ОХУаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Самойленко “Ма най улс Монгол Улстай дип ло мат харилцаа тог тоосны 90 жи - лийн ой энэ онд тохиож байна” хэмээн асуудалд илүү ул суурьтай хандав. Түүнчлэн давуу эрхтэйгээ сануулах мэт “Бид ний улс хоорондоо 3500 км газраар хиллэдэг” хэмээлээ. “Мон гол Улс бол ОХУ-ын хувьд өн дөр ач холбогдолтой орон юм.

Манай улстай хамтарсан үйлдвэр Мон голд гурав бий. Тэр нь “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “Улаанбаатар төмөр зам” юм” хэмээгээд байр сууриа улам баталгаажуулсан мэт додигор сууж харагдав. Тэрбээр цааш нь “Манай улсын инженерүүд 1949-1951 онд Монголд төмөр зам тавьсан. Цаашид ч шинэ төмөр зам барьж, байгуулах сонирхолтой байгаа.

Хамгийн гол нь шинэ төмөр замгүйгээр Тавантолгойн үнэ цэнэ бүрэн гарахгүй. Тавантолгойн нүүрсээ экспортлоход төмөр зам хэрэгтэй” гэлээ. Үнэхээр манай хойд хөршийн төрийн өмчийн “Оросын төмөр зам” (РЖД) компани Японы “Itochu”, “Sumitomo”, “Sojitz”, “Marubeni” бо лон “KORES”-ээр ахлуулсан БНСУын 11 компанийн хамт хүчирхэг консорциумуудын нэг дэл байгуу лан Тавантолгойн ор дын Цанхийн баруун хэсгийн страте гийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад хүч үзэж буй.

Энэхүү олон улсын бага хурлын эхний өдөр ийнхүү өндөр лөв. Харин өнөөдөр тэд “Монголын дэд бүтцийн хөгжил”, “Гангийн зах зээл ба Монголын коксжих нүүрсний төлөөх өрсөлдөөн”, “Олон талт үйл ажиллагаа”, “Монголд хөрөнгө оруулах боломжууд” гэсэн сэдвээр урьдынх лугаа со нир холтой илтгэл, хэлэлц үүлэг өрнүүлэх юм.

Бага хуралд оролцсон зарим тө лөөлөгчийн үгийг хүргэе.

ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГИЙГ КОМПАНИ ӨӨРӨӨ ШИЙДЭХ ЁСТОЙ

Д.ДАМБА (Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч)

Дэлхийн олон оронд нүүрсний эрэлт хэрэгцээ их байна. Тиймээс энэ хэрэгцээг Монголын нүүрс хэрхэн хангаж, ямар байдлаар оролцох вэ гэсэн асуудлыг шийдэхийн тулд энэ хурлыг зо хион байгуулж байна. Гадаадын маш олон компанийн төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Урьдчилсан байдлаар 120-иод хүн бүртгүүлсэн байсан. Тэгэхээр Монголын нүүрс дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байгаа гэж ойлгож болох нь.

Манай нүүрсний ордын ихэнх нь устай орчинд байдаг. Газ рын гүндээ устай орчинд байгаа нүүрс элдэв исэлдэлд орох нөх цөл багатай учраас чанартай байдаг. Жишээлбэл, Сэлэнгэ айм гийн Түшиг суманд байдаг УлаанОвоогийн нүүрс цэвэр усан дотор байдаг. Энэ нүүрсийг бид Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөр шинжилгээ хийл гэхэд “Ус тай учраас угаах шаард лагаг үй, сайн чанарын нүүрс” гэсэн дүгнэлт гарсан. Нүүрс угаах нь маш их зардал шаард даг ажиллагаа учраас Мон голын нүүрсний нэг давуу тал нь энэ юм. Тэгэхээр зарим газрын нүүрсийг илүү зардал шин гээхгүйгээр үнэд хүр гэх боломж той гэсэн үг.

-Хөрөнгө оруулагчдын сонир хож байгаа гол зүйл бол дэд бүтцийн асуудал, ялангуяа Төмөр замын тээврийн талаар тө рөөс баримтлах бодлого. Энэ талаарх таны бодол?

-Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бод логын баримт бичигт эхний ээлжинд ОХУ руу 1200-гаад км төмөр зам барих тухай дурдсан. Дараа нь БНХАУ руу тавих төмөр замын асуудлыг шийднэ гэсэн. Энэ бол бизнесийн тал дээр, өө рөөр хэлбэл, нүүрсээ зах зээлд хурдан гаргаж, борлуулалт хийхэд жаахан саадтай шийдвэр. Манай ассоциаци хойшоо, урагшаа төмөр замаа зэрэг тавих хэрэгтэй гэсэн бодолтой байгаа.

Ер нь манай төр засгаас гаргаж буй шийдвэр бизнесийн байгууллагын хурдыг гүйцэхгүй байна. Дээр нь замын хэмжээг өргөн царигтай байхаар заасан. Царигийн асуудлыг ингэж онцлох шаардлагагүй шүү дээ. Ямар царигтай зам тавихаа тухайн компани өөрөө шийдэж болно

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ТӨЛӨӨ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОМЧУУД УРАЛДАЖ БАЙНА

ЖЕРАРД МАККЛОСКИ (“McCloskey” группийн үүсгэн байгуулагч, “Merlin Trade & Consultancy” компанийн захирал)

Монголд анх ирээд сэтгэл маш их хөдөлсөн. Би цаг үеэ олж Монголд ирсэн, цаг үеэ олж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна гэж бодож байна. Учир юу вэ гэхээр тэртээ олон зуун жилийн өмнө Канадын алтны хойноос томоохон магнатууд яаж хүрэлцэж ирж, хөөцөлдөж бай сантай адилхан Монголын нүүрсний төлөө дэлхийн зах зээлийн томчууд уралдаж байна. Энэ ч утгаараа өнөөдөр энд “Peabody”, “Xcoal”, “BHP Billiton” зэрэг компанийн төлөөлөл оролцож байна шүү дээ. Дэлхийн коксжих нүүрсний нөөц хомсдож байгаа.

Харин ган гийн үйлдвэрлэл хурдаа авч өсөөд байдаг. Гэтэл гангийн үйлд вэрлэлийн гол түүхий эд нь коксжих нүүрс. Энэ төрлийн түү хий эдийн үнэ цаашид өснө гэж үзэж бай гаа. Тийм ч учраас коксжих нүүрсний томоохон олборлогч, борлуулагч, экспортлогч бүх ком пани төлөөллөө ирүүлжээ. Бүгдээрээ өөрсдийнхөө болом жийг эдэлж, ашиг олох гээд хүлээж байна. -Гаднын оронд манайх шиг төрөөс хатуу бодлогоор төмөр замаа барьдаг жишиг бий болов уу? Төрөөс дэд бүтцийн хөгжлийг удирдан чиглүүлж, зохицуулж бай гаа нь шууд утгаараа ер бусын үзэгдэл л дээ. Жишээлбэл, XIX зуунд АНУ баруун тийшээгээ төмөр зам байгуулж байсан.

Канад ч гэсэн төмөр замын хөгж лийн асуудлаа төрөөс зохицуулж байсан. Австрали улс түү хий эдээ тээвэрлэхийн тулд төрөөс зохицуулж, төмөр замын бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Түүнчлэн далайн боом туудаар дамжуулж, түүхий эдийг дэлхийн зах зээлд хүргэх чиг лэлээр тус улс төрийн чиг баримжаатай бодлогыг хэ рэг жүүлж байсан. Төрөөс энэ асууд лыг удирдан чиглүүлнэ гэдэг тийм ч айхтар төвөг тарихгүй, хүндрэл үүс гэхгүй асуудал. Харин Колумб зэрэг улс төмөр зам, боомтын асуудал хагас хувийн хэвшлийн, хагас төрийн оролцоотой байдаг.

Тиймээс миний бодлоор төр төмөр замын асуудалд оролцож, удирдан чиглүүлнэ гэдэг буруу зүйл биш ээ гэв. Түүнчлэн тэрбээр “Монгол Улсын хэтийн төлөв танд ямар харагдаж байна вэ” гэсэн AFP агент лагийн сурвалжлагчийн асуул тад “Маш өөдрөг харагдаж байна. Монгол Улсын эдийн засаг ойрын жилүүдэд маш хурдацтай өснө. Тэдний ирээдүйг гутранги үзэх ямар ч шалтгаан байхгүй” хэмээсэн нь сонирхол татав.

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ АЛС ДОРНОД РУУ ТЭЭВЭРЛЭХ, ХЯТАДЫН БООМТ РУУ ГАРГАХАД ЗАРДЛЫН ХУВЬД НЭГ ИХ ЯЛГАА БАЙХГҮЙ ВИКТОР САМОЙЛЕНКО

(ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд)

Төмөр замын шинэ тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр УИХ өнгөрсөн оны зургадугаар сард гурван үе шаттай шийдвэр гаргасан. Эхний шатанд Тавантолгойн ордоос Чойбалсан хүр тэл төмөр замыг барьж байгуулна гэсэн. Чойбалсан нь Транс Сибирийн төмөр замын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг.

Түүнчлэн БНХАУ руу илүү дөт замыг бий болгох асуудал бий. Гуравдугаарт, Монголын баруун хэсэгт төмөр замын сүлжээг бай гуулах асуудал юм. Бид (Таван толгойд өрсөлдөж буй консорциум) иж бүрэн төлөвлөгөө боловсруулсан. Монголын төмөр замыг барьж байгуулах талаар төсөл боловсруулаад тендерийн хороонд хүргүүлсэн. Түүнээс гадна манай үйлдвэрлэл огцом нэмэгдэж байгаа учраас Монгол Улстай ямар ч холбоогүйгээр Оросын төмөр замыг өөрчилж, шинэчлэх нэлээд ажил өрнөж байгаа.

Ялангуяа Алс Дорнодын боомт руу хүрэх төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хэдийгээр энэ ажил Монгол Улстай холбоогүй ч гэсэн эндээс ОХУ-ын Алс Дорнодын боомт руу очиж байгаа тээвэр маш ашигтай. Гэхдээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж буй тээврийн та риф маш өндөр байдаг. Харин бид Монголын тээвэрт одоогоор 52 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Тэгэхээр Таван тол гойн нүүр сийг Алс Дорнод руу тээвэрлэх, БНХАУ-ын боомтууд руу хүргэхэд зардал нь нэг их өндөр биш гэдгийг хэлэх нь зүйтэй.

Тавантолгойн сонгон шал гаруу лалтад өрсөлдөж байгаа кон сор циумыг РЖД тэргүүлж бай гаагийн хувьд бид төмөр замын барилга, байгууламжийг илүү их сонирхож байгааг хэлэх хэрэгтэй. Бид Монголын төмөр замын нийт системийг барьж байгуулмаар байна.

Тийм учраас РЖД-ийн хувьд Тавантолгойн төсөл бол зөвхөн дайвар хүчин зүйл юм. Дашрамд дурдахад, Алс Дорнодод терминал байгуулдаг “Свик” манай консорциумтай түн шилдэг. Ингэснээр консорциумын нэр хүндийг улам дээш нь өргөж байгаа

ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ НЬ ХАМААГҮЙ БЭХЭЖСЭН БАЙНА ЖОНАТАН ЭДДЛТОН

(АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд):

2001-2004 онд би Монголд ажил лаж байсан юм. Тэр үеийн Мон гол Улсыг одоо үетэй харьцуу лахад худалдаа, эдийн засаг нь ха маагүй бэхэжсэн байна. Харин урьд нь Элчин сайдаар ажиллаж байсан Казахстан, ӨАБНУ, Пакистан, Камбож, Йордан, Йе мен зэрэг эрдэс баялгаар баян ор нуудтай харьцуулахад Монгол Улс бол бүрмөсөн бичиг үсэг тайлагдсан орон. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт. Түүнчлэн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг нэмэгдэж байна. Энэ бол Мон гол Улсын хувьд маш эерэг зүйл.

“БИ ДЭЛХИЙН ЦӨМД АМЬДАРЧ БАЙНА УУ” ПИУС ФИШЕР

(ХБНГУаас Мон гол Ул сад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд)

Монгол Улсын эдийн засагт ахиц гарна гэдэгт эргэлзэх зүйл алга. Гэхдээ өнөөдөр Монголын хүн амын гуравны нэг нь ядуурлын төвшинд амьдарч байна. Баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байгаад санаа зовниж байна. Гэхдээ уул уурхай Монголын эдийн засагт мөрөө үлдээнэ. Монгол Улс өнөөдөр бага орлоготой орноос дундаж орлоготой орны тоонд багтаж чадсан. “Porsche”, “Mercedes”, BMW, “Volkswagen” зэрэг үйлдвэрийн машинууд Монголын гудамжаар холхиж байгааг харахад Монгол Улс өнөөдөр дүр зургаа эрс өөрчилсөн байна гэдгийг харж болно.

Тэгэхээр хамгийн чухал шийдвэр бол Монголын Засгийн газар болоод “Rio Tinto”, “Ivanhoe Mines”-ын хооронд байгуулсан гэрээ байгаа юм. Учир нь энэ төсөл дангаараа л гэхэд Монголын ДНБ-тэй эн тэнцэхүйц хэмжээний төсөл байгаа юм. Жишээлбэл, одоогоор нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байгаа. Энэ хөрөнгө оруулалт улам нэмэгдэнэ гэсэн итгэлтэй байна. Бусад салбарт ч энэ эрч хүч мэдэгдэнэ гэж найдаж байна.

Монгол Улсад суух Элчин сайдаар дөрвөн жил ажиллаж байгаагийн хувьд анх ирж байсан үеэ одоогийнхтой харьцуулахад “Би дэлхийн цөмд амьдарч байна уу” гэж бодогдох боллоо. Өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын 150 банкир Монголд ирсэн. Харин одоо уул уурхайн акулууд ирж байна. Ингэхээр зарим талаар хамаг л сайн сайхан ирээдүй Монгол Улсад байгаа мэт санагдаж байна гэв.

Б.Цэцэгсүрэн

No comments:

Post a Comment