Friday, April 15, 2011

Тендерийн ялагчийг ирэх сард тодруулна

Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулж хамтран эзэмшихээр зургаан компани тендерт өрсөлдөж байгаагаас эцсийн шалгаруулалтыг ирэх тавдугаар сард хийх юм байна. Энэ тухай ЭБЭХЯ-ны газрын тосны хэлтсийн дарга н.Эрдэнэпүрэв Бээжинд болсон “Аж үйлдвэрлэлийн бага хурал” дээр мэдэгдсэн аж.Тэрбээр шалгаруулах үзүүлтэд хамгийн гол нь оруулах хөрөнгө боловч шинэ технологи, байгаль орчны аюулгүй байдал, нөхөн сэргээлт, дэд бүтэц, орон нутгийн хөгжил, энэ бүхний өртөг зардал гээд олон зүйлийг харгалзан үзнэ гэжээ. “Эрдэнэс MJL”-ээс Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарлаад байгаа юм. Нэгдэх нь Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Нөгөө нь Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендер билээ.

Ж.ГЭГЭЭ2011,04,15

No comments:

Post a Comment