Thursday, April 14, 2011

Газрын ховор элементээр дэлхий “өлсөнө”

Өлсгөлөн энэ удаа технологийн салбарт тохиож мэдэхээр байна. Технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн нүргээн дунд түүхий эд, бүтээгдэхүүний эх үүсвэрийн найдвартай байдлын тухай бодох цаг хөгжингүй улс орнуудад гараагүй бололтой. Хятад улс 2010 оны хоёрдугаар хагаст экспортоо хумих болсноо гэнэт зарлав. 2010 онд нийлүүлэлтээ 40 хувиар багасгах болсноо урд хөрш өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэний дараагаар газрын ховор элементийн экспортыг цаашид улам багасгах болно гэдгийг Хятадын худалдааны сайд Чэн дэмин болон бусад төлөөлөгч нар мэдэгдсэн. 2011 онд “ховор”-ын экспортын хэмжээ энэ онтой харьцуулахад 30 хувиар ахин буурах төлөвтэй байна.




Энэ нь юу гэсэн үг вэ?


Өнөөдөр дэлхийн эдийн засгийн долоогоос илүү хувь буюу 4.5 триллион ам.долларын бүтээгдэхүүнийг газрын ховор элементийн оролцоотойгоор хийж байна. Газрын ховор элементийн нийлүүлэлтийн 98 хувийг урд хөрш дангаараа хянадаг. Тэд зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус дэвшилтэт технологийн /high tech/ үйлдвэрлэлд давуу талаа ашиглан ноёрхлоо тогтоохыг хүсч буйн илрэл болсон давалгаа ийнхүү түрж эхэллээ. Америкийн DEFENSE NEWS хэвлэлд “Хятад дэвшилтэт технологийн салбар дахь аж ахуй нэгжүүддээ зөвхөн дотоодод борлуулалтын цэгээ байгуулахыг тулгах болсон байна” гэж мэдээлжээ. Гэхдээ Хятад нийлүүлэлтээ бүрэн зогсоож ч мэдэх хугацаа ойртож байна.



2012 он буюу хямралын эхлэл цэг


Энэ үед Хятадын газрын ховор элементийн дотоодын эрэлт хэрэгцээ олборлолтын хэмжээнээсээ давах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл хоёр хүрэхгүй жилийн дараа Хятадаас гадуур технологийн олонх дэвшилтэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжгүй болно гэсэн үг.

Америкийн Худалдааны яамны мэдэгдэлд хямрал 2012-2014 онд ирж мэднэ гэсэн бол тус улсын Соронзон материалын ассоциаци /U.S. Magnet materials association / Хятадын дотоодын хэрэглээ, тус улсын олборлож буй хэмжээнээс 2012 онд давна гэж тэмдэглэжээ.

Хятад 10 жилийн өмнө олборлосон газрын ховор элементийнхээ 75 хувийг экспортолж байсан бол одоо тэдний үйлдвэрлэлийн чадамж хоёр дахин нэмэгдсэн ч ердөө түүнийхээ 25 хүрэхгүй хувийг гадаадын улс орнуудад нийлүүлж байгаа юм. 1992 онд Хятадын удирдагч Дэн Сио Пин “Ойрхи Дорнодод газрын тос, манайд газрын ховор элемент байна. Бид энэ нөөц баялгийнхаа давуу талыг бүрэн ашиглах ёстой” гэж хэлснээр Хятад улс хараагаа тэлж, тэр ондоо Өвөрмонголын Baotou хотыг газрын ховор элемент бүхий дэвшилтэт технологи үйлдвэрлэлийн хөгжлийн бүс болгожээ. Энэхүү гайхамшигт түүхий эдийн боловсруулалт, судалгаа, хөгжлийн талаарх мэдлэг, шинэ ололтыг нэвтрүүлэхээр тус улс АНУ-тай нягт хамтран ажиллаж, цэрэг зэвсгийн техникийн салбарт технологи үйлдвэрлэлийн нууцаас нь олж авахын тулд сайн муу аргыг хослуулан байж, эх орондоо “соёолуулан ургуулж” чаджээ.

Одоо дэлхийн нийт хэрэглээ 134 мянган тонн газрын элемент болоод байгаа ч олборлолт ердөө 120 мянган тонн байгаа юм. Хятад экспортоо хумиж эхэлсэн учир нийлүүлэлтийн хэмжээ 30 мянган тоннд хүрвэл их юм болно гэдэг нь тодорхой болсон. Гол хэрэглэгч Япон наймдугаар сард хүсэлт тавьсан ч урд хөршийн “сэтгэл хөдлөөгүй” билээ. Ийнхүү нийлүүлэлт багасаж буй ч эрэлт 2014 онд 200 мянган тоннд хүрэх төлөвтэй байна.


Хэрэглээ хамгийн энгийнээс стратегийн зэвсэгт...


Газрын ховор элемент бидэнд тийм ч танил бус сонсогдож мэдэх ч таны хэрэглээний салшгүй хэсэг болсон бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх жорд эдгээр 17 төрлийн элемент багтдаг байна.

Thursday , December 2010 06:49:45 PM
Б.Төгсбилэг

No comments:

Post a Comment