Friday, April 15, 2011

Уран олборлоход хортой юу?

Уран гэхээр Монголчууд бид цацрагт идэвхт, байгаль дээр өргөн тархалттай металл гэхээсээ илүүтэй ховор, хор хөнөөл нь гамшгийн түвшинд хүргэх аюултай, онц чухал “стратегийн” түүхий эд гэсэн ойлголт давамгайлдаг. Харин ураныг байгаль дээр өргөн тархацтай металл хэмээн ярьдаг. Түүнчлэн хор хөнөөл багатай гэх тохиолдол ч цөөнгүй яригддаг.

Ураны олборлолт ирэх жилээс эхэлнэ гэж байгаа. Харин одоогоор хайгуулын ажлууд хийгдэж байна. Тодруулж хэлбэл АНУ, Орос, Канад, Франц, Хятад зэрэг улсуудын төлөөлөгчид 20 гаруй ордод хайгуулын ажил явуулж байгаа. Энэ удаад Уран тийм ашиг тустай, нийгэм эдийн засагт тэгж нөлөөлнө гэдгийг ярихыг хүссэнгүй. Харин үнэхээр олборлолт хийх төвшинд бидэнд стандарт гэсэн зүйл байна уу. Ураны олборлолт явуулж байгаа компаниуд хэрхэн ажил үүргээ явуулж байгаа бол. Үүнийг нь хянах тогтолцоо байна уу гэдгийг мэдэхийг хүссэн юм. Саяхан УБ хотоос 60-хан км зайд хятадууд уран олборлож байна гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч тухайн орон нутгийнхан энэ мэдээллийг үгүйсгэсэн. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол бидэнд ямар их хор хөнөөл учрахыг мэдэхгүй. Уран бол цөмийн зэвсэг хийх гол түүхий эд бөгөөд цөмийн цахилгаан станцад бас ашигладаг гэдэг ойлголтоос өөр мэдээлэл алга. Гэтэл ураныг олборлохдоо тусгай хамгаалалтын хувцас өмсдөг, гэхдээ үүний нөлөөлөл тийм ч тус болдоггүй хүний ДНК-д маш сөрөг нөлөө үзүүлдэг байна. Саяхан нэг танил маань ураны хайгуулын компанид таван хоног ажиллаад ирэхдээ нүүр гар зэрэг биеийн ил харагдах хэсэг нь борложээ. Гэхдээ наранд хөрслөг байдлаар борлох бус, түлэгдсэн байдалтай борлосон байсан. Мөн түүний олборлолт явуулахаас өмнө авсан шарх энэ хугацаанд эдгэсэнгүй. Жишээ авсан эх сурвалжийн хэлж буйгаар нүд нь аргаж, ил харагдах шарх нь уран олборлох тэр орчинд эдгэдэггүй байсан талаар тайлбарлалаа. Энэ хүн үндсэндээ яг таван хоног ураны хайгуулын компанид ажилласан юм. Харин үнэхээр ураны хортой холбоотой юу гэдгийг нотлоход хэцүү юм. Гадны хөгжингүй орнуудын иргэд уран олборлолт, радиацийн тухай , түүнээс хэрхэн хамгаалах тухай мэдлэг олгодог. Харин манайд ураны салбарт ажиллагсад хордлогоос хамгаалдаг арга хэрэглэдэггүй юм байна. Энэ нь хордсон эсэхээ мэдэхгүй байна гэсэн үг юм. Уран олборлох түүнээс дутахгүй радиаци гардаг. Тиймээс тэрхүү цацраг идэвхт бодис орчныг хордуулан ус, ургамалд үлддэг. Мөн уранаас альфа туяа илэрдэг. Энэ нь урантай чулуулгийг нунтаглах үед идэвхжиж бета, гамма туяа болж хувирдаг. Бета туяа гэдэг нь элементийн цөмийг тойрон эргэлдэж байгаа электрон тасран гарч байгаа хэрэг бөгөөд электрон хасах цэнэгтэй учраас хүний биед орох нь хялбар бөгөөд орчноо ионжуулдаг. Бета туяа нь цаасыг хялбар нэвчих боловч хуванцар материалыг чаддаггүй. Энэ туяа нь хүний эрхтэнд шууд нөлөөлөх чадвартай. Гамма бетагаас хэд дахин хүчтэй цацраг юм

No comments:

Post a Comment