Thursday, April 14, 2011

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор 53 мянган ажлын байр бий болгоно

“Сайншанд” аж үйлд¬вэрийн цогцолборын загвар зураг

-НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ 2011-2015 ОНД 5000 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ-

Үндэсний хөгжил, ши­нэтгэлийн хорооноос Мон­гол Улсын эдийн за­саг нийгмийг хөгжүүлэх 2011-2015 оны тэргүүлэх чиглэлийг тодорхойлжээ. Үүнд "Сайншанд" аж үйлд­вэрийн цогцолбор тэргүүлэх байр эзэлж бай­на. Өнөөгийн байд­лаар цогцолборын ирээ­дүйн хөгжлийн төлөв­лө­гөөг боловсруулах үүрэг бүхий олон улсын хуу­лийн болон дотоодын хамтарсан зөвлөх үйл­чилгээний багийг сонгон шалгаруулах ажил үнд­сэн­дээ дуусаад байна.

Ерөнхий зөвлөхийн сонгон шалгаруулах тен­дерт АНУ-ын зөвлөх ком­пани "Bechtel" тодроод байна. "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" төсөл нь ач холбогдлын хувьд ч төслийн хамрах хүрээний хувьд ч то­моохон төсөлд тооцогдох учир энэхүү төслийг хэ­рэгжүүлэх ерөнхий зөв­лөх үйлчилгээний баг нь олон улсад танигдсан, нэр хүндтэй, уг төсөлтэй ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан турш­лагатай компани байх шаардлагатай. "Bechtel" компани энэ шаардлагыг хангасан аж. Төслийн ерөнхий зөвлөх үйлчил­гээний компани нь бо­ловсруулах үйлдвэр тус бүр дээр үйлдвэрүүдийг барих судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сон­гон шалгаруулах, гүйцэт­гэлийн цаг хугацаа болон чанарт хяналт тавих, үйлд­вэрийн түлхүүрийг хү­лээлгэн өгөх нөхцөл­тэй­гээр ажиллана. Энэ хү­рээнд "Коксын үйлдвэр", "Хар төмөрлөгийн үйлд­вэр", "Нүүрс хийжүүлэх үйлдвэр, "Зэс хайлуулах үйлдвэр", "Барилгын ма­териалын үйлдвэр", "Газ­рын тос боловс­руу­лах үйлдвэр"-үүд байгуу­лаг­дана. Мөн эдгээр үйлд­вэрүүдийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хан­гамж­тай, байгаль орчинд ээлтэй, шилдэг хот тө­лөвлөлттэй олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цог­цолборыг хувийн хөрөнгө оруулалтаар байгуу­ла­хыг зорьж байна. Цог­цолборын үйлдвэрүүд нь тодорхой үе шаттайгаар баригдах ба тухайлбал "Коксын үйлдвэр" Таван­толгой-Сайншандын тө­мөр замыг ашиглалтад орохтой, "Газрын тос бо­ловсруулах үйлдвэр" Та­вантолгой-Чойбалсан­гийн төмөр замыг барих­тай цаг хугацаа, үйл ажил­лагааны хувьд уял­дуу­лах төлөвлөгөөтэй байна. Энэ төсөл хэрэг­жиж эхэлснээр 2011-2015 онд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрнэ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛСНААР НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ 15 МЯНГАН АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ

Одоогоор манай ул­сын нэг хүнд ногдох ДНБ 1600, ОХУ-д 2100, БНХАУ-д 800 ам.доллар байна. Харин дундаж хөгжилтэй орнууд 10000, өн­дөр хөгжилтэй орнууд 15-20 мянган ам.доллар бай­гаа аж. Аж үйлдвэ­рийн цогцолбор бүрэн хүчин чадлаараа ашиг­лал­тад орсноор (2021 он) нэг хүнд ногдох ДНБ 15.2 мянган ам.долларт хүрч одоогийнхоос долоо дахин өснө. Харин эдийн засгийн бодит өсөлт жилд дунджаар 14-16 хувьд хүрэх аж. Одоогоор дэл­хийн хамгийн өндөр хур­дацтай хөгжиж байгаа эдийн засаг нь БНХАУ-ын эдийн засаг юм. Тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд дунджаар 10 хувьтай бай­­на. Харин аж үйлд­вэрийн цогцолбор бариг­даагүй тохиолдолд нэг хүнд ногдох ДНБ 12.9 мянган ам.доллар, эдийн засгийн бодит өсөлт 8-10 хувьтай л байх аж.

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ

"Сайншанд" аж үйлд­вэрийн нийт хөрөнгө оруу­лалтад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаард­лагатай. Үүнийг хувийн болон тө­рийн хэв­шлийн оролцоо­тойгоор санхүүжүүлнэ. Одоогийн байдлаар до­тоодын ху­вийн компа­ниуд энэ хэм­жээний том төслийг хэ­рэгжүүлэх сан­хүүгийн ча­давхи, мэр­гэжлийн турш­лага, бо­ловсон хүч­ний хувьд дутмаг байна. Иймээс төслийг хэрэгжүү­лэхэд төрийн оролцоо зайлш­гүй шаардлагатай. Тий­мээс Хөгжлийн банк бай­гуулах замаар га­даад, дотоодын санхүү­гийн бай­гууллагуудаас хөрөн­гө босгож, удаан хуга­цааны бага хүүтэй зээ­лээр санхүүжүүлэх бод­­лого барьж байна. Мөн "Төр хувийн хэвш­лийн түншлэлийн тухай" төрөөс баримтлах бод­лого, "Концессын тухай хууль" зэрэгт үндэслэн цогцолборын бүтээн бай­гуулалтад төр хувийн хэвш­лийн түншлэлийн зарчмаар оролцох бо­лом­жийг олгоно.

ЦОГЦОЛБОРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Тус цогцолборыг бай­гуулснаар ихээхэн хэм­жээний гадаадын хөрөн­гө оруулалтыг Монголд татна. Хөрөнгө оруулалт нь шилдэг техник, техно­логийн өндөр шалгуурыг давж орж ирнэ. Ингэснээр монголчууд орчин цагийн техник, тоног төхөөрөм­жийг ашиглах, эзэмших ур чадвартай болно. Энэ манай иргэд, компаниу­дын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр улмаар Монгол Улс дэлхийн тав­цанд өрсөлдөх чадвар­тай болох аж. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэ­хүүнээр өөрсдийгөө хан­гаад зогсохгүй дэлхийн зах зээлд гаргана. Гад­наас авах бүтээгдэхүүн буурснаар нэмүү өртөг мон­голчуудын амьжир­гааг дээшлүүлнэ. Ажлын байр нэмэгдэж, хүн амын төв­лөрөл саарна. Эдийн зас­гийн бүтэц сайжирч, удаан хугацааны олон тулгуурт тогтвортой хөгж­лийн замд орно.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ

Төслийг таван үе шат­тай хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд ажлын хэсэг Үн­дэсний хөгжил шинэт­гэлийн хороотой хамтран Ерөнхий зөвлөх ба олон улсын хуулийн болон до­тоодын хамтарсан зөв­лөхийг шалгаруулна. Хоёр­дугаар үе нь Үндэс­ний хөгжил, шинэтгэлийн хороо зөвлөхүүдийн хамт мастер төлөвлөгөө бо­ловсруулна. Эхний хоёр үе 2010 оны зургаду­гаар сараас 2011 оны гуравдугаар сард хэ­рэг­жинэ. Энэ ажил төлөвлө­сөн хугацаандаа хэрэг­жиж байна. Гуравдугаар үед гүйцэтгэгчийн тендер шалгаруулах ажлыг Үн­дэсний хөгжил, шинэт­гэлийн хороо, Төрийн өмчийн хороо, зөвлөхүүд хамтран хийнэ. Дөрөвдү­гээр үед гэрээ, шалгаруу­лалт, тавдугаар үед ба­рилга хүлээн авах ажил­лагааг дээрх бүрэлдэхүү­нээр зохион байгуулна. Мөн дээрх байгууллагууд түлхүүр хүлээн авах ажил­лагаа 2016 оны эц­сээр болох төсөөлөл хийжээ.

ЭДИЙН ЗАСАГ НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

"Сайншанд" цогцол­борыг байгуулснаар нийгэмд олон эерэг, сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ бүх­нийг үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо тоо­цохыг зорьсон гэнэ. Гэх­дээ өнөөдөр туршлагаар батлагдсан эерэг нөлөөг ашиглаж, сөрөг нөлөөг бууруулах боломжтой. Эхний ээлжинд уул уур­хайн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс зайлс­хийж чадна. Энэ нь "гол­ланд өвч"-нөөс нэг ал­хам хол­доно гэсэн үг юм. Одоо­гоор манай бүтээг­дэ­хүү­нийг үнэгүйдүүлж, дутаг­даж байгаа орчин цагийн шинэ техноло­гитой болох боломж бүр­дэнэ. Боловс­руулах аж үйлдвэр хөгж­сөнөөр эдийн засгийн бүтэц олон тул­гуурт, тогт­вортой өсөлттэй болно. Туршлагатай, мэр­гэж­лийн өндөр ур түв­шинтэй ажилчдын арми, батал­гаатай, өндөр ца­лин­тай ажлын байрны тоо нэмэг­дэнэ. Бодит ор­лого өсч, ядуурал буурна. Төсвийн орлого нэмэгд­сэнээр ний­­гэм, дэд бүт­цийн сал­барын хөрөнгө оруулалт нэмэгдэж иргэ­дийн амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдэнэ. Мэдээж сөрөг үр дагавар гардаг дэлхийн практик байдаг. Гэхдээ энэ бүхнээс зайл­схийх арга ч бий. Орлого нэмэгдсэнээр эрэлт өсч инфляци нэмэгдэх, ачаа тээврийн түгжрэл үүсэх, төсвийн тэлэлт ашиггүй зарцуулалтыг бий бол­гох, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экспорт нэмэгдсэнээр төгрөгийн хэт чангаралт бусад сал­барын өрсөлдөх чад­ва­рыг бууруулах, эдийн зас­гийн хэт халалт үүсэх, хөрөнгө оруулалтын шин­гээх чадвар буурах, гадаад өр нэмэгдэх зэрэг үзэгдэл гарах магадлал­тай гэнэ. Гэхдээ энэ бүх­нийг тухай бүрт нь зохи­цуулах арга хэрэгсэл бай­даг гэнэ.

ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦЭД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТ

Өнөөгийн манай эдийн засгийн бүтцэд уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийн үйлдвэрлэл да­вам­гайлсан бүтэцтэй бай­на. Ойрын жилүүдэд уул уурхайн салбар бүр их давамгайлна. Гэхдээ 2016-2021 онд эдийн засагт өндөр технологид суурилсан боловсруулах аж үйлдвэр давамгайл­сан, олон тулгуурт эдийн засагтай болно. Ингэс­нээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж 16.6 хувьд хүр­нэ. Харин нийт ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 52.7 хувьд хүрнэ.

ГАДААД ХУДАЛДААНД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТ

Урьд нь тэрбум ам.дол­ларын алдаг­дал­тай байсан манай гадаад худалдаа өнөөдөр 300 сая шахам ам.долларын алдагдалтай байна. Ха­рин цогцолбор байгуу­лагд­­санаар 2013-2020 онд 1.3 тэрбум ам.дол­ларын нэмэлт орлого олох тоо­цоо байна. Энэ нь одоо­гийн дүнгээс ба­раг хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Дээрх хуга­цаанд дунджаар экспорт 10.9 тэрбум, импорт до­лоон тэрбум ам.долларт хүрч гадаад худалдаа дөрвөн тэрбум шахам ам.дол­ларын ашигтай болно. Энэ хэрээр валютын нөөц нэмэгдэнэ.

Х.БАТТӨГС

No comments:

Post a Comment