Thursday, April 14, 2011

Монголоос төмрийн хүдэр экспортолно

Огноо: 2011-03-15

“Green technology solutions” компани (GTSO) “Монголын газрын ховор элемент экспортлогчид” компанитай хамтран ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эхний ээлжинд төмрийн хүдрийг зах зээлийн хамгийн өндөр үнээр экспортлохоор болсон байна. GTSO -ын ерөнхийлөгч CEO Жонн Шерер өнгөрсөн баасан гаригт хэлсэн үгэндээ “Төмрийн хүдрийн эхний ээлжийн экспортыг Улаанбаатараас ачааний машинаар тээвэрлэж, Оросын Владивосток хотын далайн боомтоос олон улсын тээврээр экспортлоно” гэжээ. Хүдрийг зах зээлийн хамгийн өндөр үнээр худалдана гэж экспортлогчид ярьж байна.

“Бид ирэх дөрөвдүгээр сард төмрийн хүдрийн эхний экспортыг тээвэрлэхээр төлөвлөж байна. Монголын төмрийн хүдрийг худалдаж авах сонирхолтой олон улсын компаниудтай гэрээ байгуулсан тул ойрын хугацаанд бүтээгдэхүүнээ экспортлоно гэж Шерер ярьж байна.

GTSO Монголын газрын ховор элемент экспортлогчид өнгөрсөн сард хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Ховор элементийн экспортоор Хятад дэлхийд тэргүүлж, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчдээс авахуулаад аварга том үйлдвэрүүдийг байгалийн ховор түүхий эдээр хангаж байна. Коммунист засаглалтай супер орон өдгөө дэлхийн ховор элемент үйлдвэрлэлийн 95 хувийг дангаараа эзэлдэг. Гэсэн хэдий ч Хятадын хойд хөрш Монгол орны газрын баялаг хэд дахин илүү нөөцтэй гэж экспертүүд үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт хамтарсан компаний төлөөлөгчид эрдэсийн баялаг нөөцтэй Төв аймгийн газрыг түрээслэх гэрээ байгуулсан. Харин талууд ашигт малтмалын ашиг улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах тухайд хэлэлцсэн хэвээр байгаа аж.

Шерер өнгөрсөн лхагва гаригт Монголын элчин сайдын яаманд хамтын ажиллагааны хүрээнд туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлт гаргажээ. GTSO Оросын төмөр замтай хүдрийн экспортыг Улаанбаатараас Владивостокоор дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл авахаар хэлэлцэж байгаа аж. Учир нь GTSO экспортын тээвэрлэлтийг Хятадаар дамжуулах сонирхолгүй байгаа юм.

No comments:

Post a Comment