Friday, April 22, 2011

Монгол 350-400 мянган тонн жонш үйлдвэрлэдэг


http://www.infomine.mn/images/blank.gif

http://www.infomine.mn/images/blank.gif

Огноо: 2011-04-21

Монгол Улс жилд 350-400 мянган тонн жонш үйлдвэрлэдэг судалгааг Ашигт малтмалын газраас гаргаж, үүнийгээ эрдэмтдэд танилцуулсан байна. Энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлдэг гэсэн үг аж. "Монголросцветмет" нэгдэл нь 150 мянган тонн жонш экспортлодог бөгөөд нийт жоншны экспортын 40 гаруй хувийг бүрдүүлдэг аж. Тэгвэл, дэлхийн стандартад нийцсэн, эцсийн бүтээгдэхүүн болох 95-97 хувийн агуулгатай жоншны баяжмал 130 мянган тонныг Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж ОХУ, Украин, АНУ, Тайвань, Тайландад гаргаж байна. Харин хувийн компаниуд 75-85 хувийн агуулгатай металлургийн жонш үйлдвэрлэдэг аж. Монгол Улс жонш олборлолтоор Хятад, Мексик, Өмнөд Африкийн дараа ордог юм байна.

No comments:

Post a Comment