Friday, April 22, 2011

Могойн голын станц 2012 онд ашиглалтод орно

Могойн гол-Мөрөнгийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барьж байгуулах техникийн нөхцөл, зургийн даалгаврыг олгож, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендерыг Засгийн газраас зарлаад байна. зарласан. Тус нүүрсний ордыг түшиглэн ДЦС барьж ашиглах талаар “Шинэ Азиа Майнинг групп” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Мон Энержи Консалтинг” ХХК шалгарч ТЭЗҮ-ийг боловсруулж тоног төхөөрмжийн сонголт, захиалгаа хийжээ. Дулааны цахилгаан станцыг Могойн голын нүүрсний уурхай байгаа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд бариулахгүй хэмээн УИХ-ын зарим гишүүн, Хөвсгөл аймгийн иргэдийн хөдөлгөөнөөс мэдэгдэл ирүүлснээс шалтгаалан уг ажил хойшлогдоод байна. Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих Дулааны цахилгаан станцын эхний блокийг 2012 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

No comments:

Post a Comment