| Төмөр замын ТЭЗҮ наймдугаар сард гарна | |
| Tuesday , May 2011 11:14:03 AM | |
Монгол Улс Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлоготой болсноор стратегийн ач холбогдол бүхий төмөр зам барих ажлын эхлэл болсон билээ. Эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд 1100 орчим км төмөр зам барихаар хөрс хуулах ажлууд одоогийн байдлаар дөрвөн газарт зэрэг эхлээд байна. Цаашдаа төмөр зам барих ажлыг суурь болох хөрс хуулах, ул шороон, далан, гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийн ажил хоорондоо 50 км-ийн зайтайгаар зэрэг хийгдээд явах юм. Уг ажлыг гүйцэтгэх компаниуд 50, 50 км-ээр нь ажлыг хувааж хийнэ гэсэн үг. Дорнонговь аймгийн Хар тойрмын талд шинэ төмөр замын суурийг тавьж, бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт ажлаа эхлүүлсэн Баруун-Уртаас Сайншанд хүрэх 50 км-ийн урттай төмөр замын ажлыг “KHNR” буюу “Халхын шинэ төмөр зам” компани гүйцэтгэхээр болжээ. Тэдний ажилтай танилцахаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Сүхбаатар аймагт очсон юм. Аймгийн төв Баруун-Уртаас 30 орчим км-ийн зайтай байх Уртын өртөөнөөс хөрс хуулах ажлаа эхэлжээ. Одоогоор тэд хөрс хуулж дөнгөж эхлээд байгаа аж. ЗТБХБ-ын сайдтай хамт Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа болон орон нутгийн удирдлагууд очив. Гүйцэтгэх ажлыг хийж буй “KHNR” компанийн захирал З.Баасандорж ерөнхий танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм. 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай тус компани өнгөрсөн жил байгуулагдсан хэдий ч хэд хэдэн төмөр замын ажил хийж гүйцэтгэсэн туршлага хуримтлуулжээ. Тэд энэ замын ажлаа 2011 оны дөрөвдүгээр улиралд багтаан хийж дуусгахаар төлөвлөсөн байна. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: -Төмөр замын сүлжээг холбох ажлын нэг болох Баруун-Уртаас Сайншандын чиглэлийн замын ажлаа эхлээд байгаатай танилцлаа? -Төмөр зам батлагдсан трассын дагуу Сүхбаатар аймаг орж, Сайншанд руу явах зам юм. Хөөтөөс Чойбалсан чиглэлийн зам бас бий. Хоёр сар гаруйн хугацаанд өөрсдийн хүч, хөрөнгөөр эхлүүлээд явах чадалтай компаниудыг сонгож ажиллуулж байгаа юм. Хөрөнгө оруулалт нь эргэн төлөгдөх нөхцөлтэй гэсэн үг. Хөрс хуулах ажил нэлээд удаан явах байх. Дараа нь карьерууд ажиллана. Далан, зургийн дагуух гүүрүүд, худаг гаргах гээд нэлээд их ажил давхцаж байгаа. УИХ-аас төмөр замын бодлогыг хуульчлаад гаргачихсан учир Засгийн газарт үүрэг өгсөн. Тиймээс Засгийн газар энэ зуныг нэлээд эрчимтэй ашиглаж ажиллах үүрэгтэй. Ажлыг эрчимжүүлэх үүднээс “Монголын төмөр зам” компанийг шахаж, шавдуулж байгаа. Орон нутгийн иргэд ч бас энэ бүтээн байгуулалтын ажлыг эергээр хүлээж авч байна. Зүүн аймгуудаар дамжаад шууд гадаад руу гарч болох нь гэсэн ойлголт иргэдэд байгаа учир эдийн засгийн үзүүлэлт сайжрах юм байна гэж хүлээж авч байна. -Үүний дараагийн ажил хаанаас хаа хүрэх чиглэлийн зам байгаа вэ? -Дараагийн чиглэл бол Даланзадгадаас Сайншанд руу чиглэсэн төмөр зам байна. Сайншанд, Баруун-Урт хотын дундаас дахиад хоёр компани хоёр тийшээ чиглэлд ажлаа эхлүүлнэ. Мөн Даланзадгад Сайншандын дундаас, Чойбалсан Баруун-Уртын дундаас тус бүр хоёр компани хоёр тийшээ чиглэсэн замын ажлаа хийх юм. Компаниуд 50, 50 км-ээр нь замын ажил гүйцэтгэж ажиллана. Хугацаанд нь дуусгахын төлөө шаргуу ажилаж байна. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь: -Сүхбаатарын аймгийн нутгаар дайран гарах төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Орон нутгийнхан хэрхэн хүлээн авч байна вэ? -Урын өртөөнөөс Сайншанд хүрэх төмөр замын хөрс хуулах ажил эхэллээ. Гүйцэтгэгч компани техник хэрэгслээ эхнээс нь авч ирээд байна. Үндсэн техникүүд ирээгүй байгаа. Бүтээн байгуулалт хийх хугацаа улирлын чанартай, аравдугаар сар гэхэд дуусчихдаг. Энэ хугацаанд нь багтаагаад ажлаа дуусгачихна гэж гүйцэтгэх компани танилцуулсан. Олон компани орж байгаа учраас ажил дөхөмтэй байгаа нь мэдээж. -Орон нутгийн зүгээс энэ ажилд ямар нэг хувь нэмэр оруулах болов уу? -Ажил дөнгөж эхэлсэн өдрөөс л хувь нэмэр нь ороод явж байна. Техник хэрэгслүүд нь шатахуунаа авна. Энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гэж зарласан. Тэгэхээр мэргэжлийн хүмүүс нь холбогдох ажлаа, мэргэжлийн бус бол туслах ажил хийх боломж бүрдэж байна. Уртын өртөөнөөс Сайншанд хүртэлх 50 км замд 40 орчим туслах ажилчин орон нутгаас авч ажиллуулах юм. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа: -Баруун-Уртаас Сайншанд хүрэх төмөр замын хөрс хуулах ажил эхэллээ. Хэд дэх компани ажлаа эхлээд байгаа нь энэ вэ? -Дөрөв дэх компани ажилдаа орж байна. Хөрс хуулах ажил өнгөрсөн баасан гаригт албан ёсоор эхэлсэн. Салбарын сайд энэ ажилтай танилцлаа. Бидний төлөвлөснөөр Уртын өртөөнөөс Сайншанд чиглэлд 50 км урттай замын далан босгох ажил албан ёсоор эхэлж байгаа юм. -Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг хэзээ сонгон шалгаруулах бол? -Техник эдийн засгийн үндэслэл ирэх наймдугаар сард бэлэн болно. Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах анхан шатны сонгон шалгаруулалтыг 10 гаруй хоногийн өмнө зарласан. Одоогийн байдлаар 10 гаруй компанийн санал ирээд байна. Энэ сарын 27-нд анхан шатны шалгаруулалтаа дуусгана. Тэгээд зургадугаар сардаа багтааж тендерийн жинхэнэ шалгаруулалтаа зарлана. -Гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийн ажил хэзээ дуусах бол? -Гүүр хоолой, хиймэл байгууламжуудын зураг наймдугаар сард гарна. Төмөр замын далангийн ажлуудтай зэрэгцээд явах юм. -Төмөр зам тавих ажлын санхүүжилтийн зарчим ямар байх вэ? -Бидний барихаар төлөвлөсөн энэ төмөр зам бол стратегийн өндөр ач холбогдолтой. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж өргөн байгаа. Гагцхүү энэ ажлаа зөв зохион байгуулах нь чухал. Манай компанийн техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилт босгох аргачлалыг Европын хамгийн том хөрөнгө оруулалтын банк өгч байгаа. Тэндээс маш чанартай сайн аргачлалыг хүлээж байна. Энэ замынхаа ач холбогдлыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулж ойлгуулж чадвал хөрөнгө босгох боломжтой. KHNR компанийн захирал З.Баасандорж: -Баруун-Уртаас Сайншандын чиглэлийн 50 км замд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа вэ? -Энэ 50 км замыг нийтдээ 100 гаруй сая ам.доллараар барих боломжтой. Төмөр замтайгаа иж бүрнээр нь барихад ийм өртөг гарна. Замын дээд, доод бүтэц, гүүр хоолойн төхөөрөмжтэйгээ иж бүрнээр нь хийнэ гэсэн үг. -Эхний хоёр сарын санхүүжилтийг танай компани гаргана гэсэн үү? -Тийм. Эхний хоёр сард бид өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд ажлаа эхлүүлээд явж байна. Гурван сарын хугацаанд ч хөрөнгөө өөрсдөө гаргаад ажиллаж магадгүй. Энэ болтол бид өөрийн хөрөнгөөр ажлаа явуулах боломж бий. -Энэ замын ажилд танай компанийн хэдэн ажилчин оролцож байгаа вэ. Хэзээ ажлаа дуусгаж хүлээлгэж өгөх вэ? -Одоогийн байдлаар 42 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхэлсэн. Зарим техник хэрэгслүүд хараахан ирээгүй байгаа. Ажил дөнгөж өнгөрсөн баасан гаригт эхэллээ. Нийт тооцоогоор 4-5 сарын хугацаанд ажлаа дуусгах боломжтой. -Дизель түлшний хомсдол ажилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Шатахууны хувьд хомсдолтой байгаа. Гэхдээ бидэнд НИК, “Петровис” компани дэмжиж тусалж байгаа. Дизель түлшийг хангалттай хэмжээгээр өгөх бололцоо бүрдсэн. Хомсдол нөлөөлөх ч гэсэн өмнө нь бид болзошгүй эрсдэлийг тооцоолсон байсан. | |
Showing posts with label ШИНЭ ТӨМӨР ЗАМ. Show all posts
Showing posts with label ШИНЭ ТӨМӨР ЗАМ. Show all posts
Tuesday, May 24, 2011
Төмөр замын ТЭЗҮ наймдугаар сард гарна
Wednesday, May 18, 2011
Монголын тал 50:50 хувиа ч ашиглахгүй байгаа
Монголын тал 50:50 хувиа ч ашиглахгүй байгаа
Өнөөдөр 10 цаг 33 минут
Р.Раш: Монголын тал одоохондоо 50:50 хувийн эрх мэдлээ ч бүрэн ашиглаж чадахгүй байгаа
УИХ-ын гишүүн Р.Рашийг “Ярилцах танхим”-ын зочноор урилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын сүүлчээр ОХУ-д айлчилна. Айлчлалын үеэр шийдэх гол асуудлуудын нэг нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээг шинэчлэх асуудал юм. Тиймээс энэ талаар “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар олон жил ажиллаж байгаад УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа эрхэм гишүүн Р.Рашийн байр суурийг сонслоо.-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийх айлчлалын үеэр хэлэлцэн шийдвэрлэх гол асуудлуудын нэг нь төмөр замын гэрээг шинэчлэх, тэр тусмаа Монголын талын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал юм. Та энэ гэрээг шинэчлэх тал дээр ямар байр суурьтай байна?
-Хагас зуу гаруй жилийн өмнө байгуулсан энэ гэрээнд өөрчлөх оруулалт шаардлагатай. Тэр үед хойд хөрштэй байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээс хамгийн “ахмад” нь төмөр замын гэрээ яах аргагүй мөн. Гэхдээ 1949 онд байгуулсан төмөр замын гэрээг муулах нь тун зохимжгүй юм. Уг нь мундаг гэрээ. Яагаад гэвэл төмөр замын салбар Монголд хөгжиж эхэлсэн цагаасаа л бараг зах зээлийн зарчмаар ажилласаар өнөөг хүрсэн. Задгай мөнгийг тоолж амьдарч ирсэн. Тийм ч учраас төмөр замчид ажлынхаа төлөө нойр хоолгүй зүтгэдэг, тэр хэмжээгээр амьдрал ахуй нь сайн сайхан явдаг юм.
-Төмөр замын гэрээ яагаад сайн гэрээ болсон гэж?
-Тухайн үед хоёр орны найрамдалт харилцаа ид цэцэглэж байсан. Нөгөөтэйгүүр капитализм ч цаг хугацааны хувьд хол биш байлаа. Маршал Х.Чойбалсангийн дэргэд маш мундаг орос зөвлөхүүд байсан учраас Монголын талд ашигтай, сайн гэрээ хийхэд тусалсан гэж ярьдаг хүн олон бий. Энэ ч үнэний ортой байх. Одоо уг гэрээнд өөрчлөлт оруулах гээд байгаа гурван гол асуудал байна. Юуны өмнө хоёр талын эзэмшлийн хувь хэмжээ 50:50 харьцаатай байсныг Монголын тал 51 хувь болгох асуудлыг тавьж байгаа. Мөн Монголын хуулийн дагуу ногдол ашгийг орлогын татвар болгох учиртай. Дараагийн асуудал нь гэрээг хугацаа заахгүйгээр баталсан. Үүнийг аль нэг талын санаачлагаар өөрчлөлт оруулж болно гэдгийг гэрээнд тусгах гэх мэт шийдэх асуудал цөөнгүй бий.
-Та энэ гэрээг шинэчлэх талаар оросуудтай олон удаа яриа хэлцэл хийж байсны хувьд энэ удаа ямар үр дүнд хүрнэ гэж таамаглаж байна вэ?
-Зөвхөн 2004 он хүртэлх хугацаанд л гэхэд 11 удаа энэ асуудлаар Оросын талынхантай уулзаж ярилцсан. Уулзалт болгон ахицтай, санасандаа хүрэхэд тун ойр байсан. Оросын талаас Зам харилцааны яамны хуулийн албаны дарга Сергей Пегов ажлын хэсгийг ахалж байлаа. Тун ажил хэрэгч хүн дээ. Монголын талаас тухайн үед Ерөнхий сайд П.Жасрай, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн нар Засгийн газрын тогтоол гаргуулан намайг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Уг нь миний хийх ажил ч биш л дээ. Би хамтарсан байгууллагын дарга л болохоос Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж явах хүн биш байлаа шүү дээ. Гэхдээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийг хичээсэн. Ингээд 2003 онд “давааны оройд” бараг л гарсан. Гэтэл 2004 оны сүүлчээр Оросын тал хэлснээсээ буцаж, бүх гэрээ хэлцлийг шинээр эхэлье гэсэн юм билээ.
-Яагаад буцах болсон юм бол?
-Яагаад гэдгийг мэдэхгүй. Миний бодлоор тэр үед тохиролцсоноор баталсан бол Оросын талд тэгтлээ хохирох зүйл байгаагүй. Бодвол 50:50 харьцааг хэвээр хадгалахыг бодсон биз. Нэгэнт ийм харьцааны эрх мэдэлтэй болохоор аль нэг тал татгалзвал ажил урагш явахад амаргүй. Би 2008 онд, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Засгийн газарт энэ асуудлыг тавьж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт холбогдох яамд, төмөр замын мэргэжилтнүүд оролцсон. Гэвч бүх асуудлыг эхнээс нь боловсруулж байсан болохоор ярвигтай л байсан байх.
-Төмөр замын гэрээг анх байгуулах үед Монгол, Зөвлөлтийн харилцаа ямар байлаа, одоо ямар түвшинд байна вэ гэхээр тэс өөр нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор гэрээг шинэчлэх ажилд саад тотгор мунддаггүй байх?
-Нэг үеэ бодвол хоёр орны харилцаа идэвхжиж байна. Ерээд оны эхэн, дунд үед бол хэцүүхэн байсан. Гадаад худалдааны бараг 80 хувийг хойд хөрштэй хийдэг байсан бол энэ хувь хэмжээ эрс буурсан. Эдийн засгийн харилцаагаа дахин сэргээхийн төлөө хоёр орны удирдагчид үе үе уулзаж, харилцааг сэргээх, бэхжүүлэхийн тулд идэвхтэй ажиллаж байлаа. Үүнийг хамтарсан байгууллагыг толгойлж явсны хувьд би зүрхэндээ ойр хүлээж авдаг, үнэлдэг юм.Өнөөдрийн цаг үе өөр болсон шүү дээ. Улс үндэстэн бүхэн эрх ашгаа чухалчилдаг байлгүй дээ. Гэхдээ нөхрөө хүндэтгэлгүй яахав.Тиймээс Оросын талын нөхөд манай хүсэлтийг хүндэтгэж хүлээж авах байлгүй дээ.Манайханд ч учир бий.
-Манайханд ямар учир байна?
-Тухайлбал 50:50 хувийн зарчмаар олж авсан эрхээ бүрэн хэрэгжүүлж, санаачилгыг гартаа авч чадахгүй нөгөө талдаа алдаад байгаа тал бий.
-Гэхдээ оросууд Монголын төмөр замаас 50 хувийг эзэмшсэнээрээ олон жил хожсон. Одоо болсон юм биш үү. Танд ч ингэж хэлэх хүн таарч байсан байх?
-Хожсон, хожигдсон гэж ярих нь хэр зөв юм бол доо. Хэн хожсон бэ гэвэл монголчууд л хожсон. Үүнтэй маргах аргагүй. “Улаанбаатар төмөр зам” улс орны хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж байсан, байгаа, байх ч болно. Өнөөдөр төмөр замгүй бол Эрдэнэтийн зэсийн баяжмалыг машинаар зөөх үү. Наад захын жишээ энэ.
-Та В.И.Якунинтай уулзаж байсан уу. Монголчуудад хэр элэгтэй хүн бэ?
-Би В.И.Якунинтай хоёр удаа уулзаж байсан. Би нэгэн уулзалтын үеэр түүнээс таван зүтгүүрийг нэг жилийн хугацаатайгаар, үнэгүй ашиглуулаач. Дараа нь тооцоо бодъё гэж гуйсан юм. Бид үнэхээр хүнд байсан. Тэгэхэд тэрбээр “Бесплатный сыр гэж байдаггүй юм, Раш аа” гэж билээ. Би түүний өмнөх дарга Фадеевтай үнэхээр орос, монгол ах дүүс байсан. Түүн шиг санаад л хэлсэн чинь зарчмын хатуу байр суурьтай тулгарсан нь тэр. Фадеев сайдын хувьд бараг л хэлсэн бүхнийг минь гүйцэлдүүлдэг, хаалга нь миний өмнө дандаа нээлттэй, байнга утсаар холбогдож ярьдаг байлаа. Тэр ч байтугай Японы зээлийг төмөр замд өгүүлэхэд Фадеев татгалзах нь байтугай цааргалаад байсан Яамны санхүү эрхэлсэн орлогч сайд Мартанчук гэж нөхрийг дуудан “Бидний олж чадахгүй байгаа мөнгийг Раш олж ирээд төмөр замаа хөгжүүлье, ажлаа сайжруулъя” гэж байхад тусалж чадахгүй байж юундаа өнхөрч буй дугуй дор “башмак” тавиад байгаа юм бэ” хэмээн зэмлэж байсныг мартдаггүй юм.
-Үүнтэй холбогдуулан асуухад АНУ-ын Мянганы сорилын сангаас төмөр замд өгөх гэж байсан зээл дээр оросууд ёстой жинхэнэ “башмак” тавьсан биз дээ?
-Тийм ээ.
-Тэдний бойкотоос санаа авч “Монголын төмөр зам” компанийг байгуулахыг та санаачилсан байх аа?
-Тэгсэн. Салбарын сайд байхдаа санаачилсан. Тухайн үед Мянганы сорилын сангийн тусламжийн хөрөнгө орж ирэх нь гэж ид ярьж байлаа. Гэтэл хамтарсан компанид өгөхгүй. Зээлийн хариуцагч нь Монголын талын, бие даасан хуулийн этгээд байх ёстой гэсэн. Зөвхөн тэр ч биш, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж нь заавал Монголын Засгийн газрын мэдлийн компаниар дамжиж ирэх ёстой шүү дээ.
-Одоо гадаадынхан хөрөнгө оруулъя гэвэл манай тал энэ асуудлыг Оросын нөлөөгүйгээр шийдэж чадах уу?
-Тухайн үед тэр мөнгийг авах гэж л жижиг компани байгуулсан юм шүү дээ. Гэхдээ эцсийн үр дүнд тэр хөрөнгө “Улаанбаатар төмөр зам”-д л ашиглагдах байсан. Өөр тэр хөрөнгийг хүлээж авах, ашиглах төмөр зам байхгүй юм чинь. Харин шинээр байгуулагдах төмөр замыг бид өөрсдөө шийднэ.
-Та Мянганы сорилын сангийн зээлийг болиулсанд Оросын талыг буруутгадаг уу?
-Аль алиндаа л байсан юм.
-Яагаад?
-АНУ Монголын төмөр замд хөрөнгө оруулъя, энэ салбарыг хөгжүүлэхэд тусалъя гэж бодсон ч “Улаанбаатар төмөр зам”-ыг заавал шалгах нь чухал гэсэн. Америкийн тал төмөр замыг шалгана гэхээр л оросууд гэдийсэн. Уг нь техник технолигийнхоо түвшинг харуулчихад буруу юм нэг их байхгүй л дээ. Би хоёуланд нь энэ тухай хэлж байсан. Нэгд нь хэлэхдээ заавал шалгах хэрэг байна уу өөрийн хяналт шалгалтын дүрэмтэй түүнийг нь үзчихэд болоо юм биш үү. Нөгөөд нь ойр зуурын юм харна л биз. Бид хүнд байна шүү дээ гэж.
-Америкууд учраас л шалгуулахгүй гэж гэдийсэн юм уу. Ер нь зээл өгч байгаа байгууллагуудад шалгуулахгүй гэсэндээ тэр үү. Жишээ нь Дэлхийн банкнаас зээл авахад тэд шалгадаг байсан уу?
-Бид Японоос ч, Дэлхийн банкнаас ч зээл тусламж авч байлаа. Тэр бүхэнд Фадеев сайд дэмжиж байсан. Харин Мянганын зорилтын сангийн зээл дээр л оросууд гэдийсэн нь тэр. Зээл авах тохиолдолд цаад тал шалгая гэдэг. Энэ бол байдаг л зүйл. Тухайлбал Дэлхийн банк бас л шалгана гэдэг байсан. Би тэр үед “Манайх өөрийн гэсэн дүрэм журамтай хамтарсан байгууллага. Хоёр талаасаа эн тэнцүү харьцаатай тусгай комисс байгуулж, төмөр замын ажлыг шалган дүгнэлт гаргадаг. Тиймээс шалгуулах шаардлагагүй” гэсэн тайлбар өгч байсан. Тухайн үед Дэлхийн банк ойлгож, хүлээж авч байсан.
-Оросын тал Монголын төмөр замын даргаар өөрийн хүнээ тавих сонирхолтой байгаа нь цухалздаг. Одоо ийм сонирхолтой хэвээр байгаа болов уу?
-Ийм яриа гардаг л болсон юм шиг. Гэхдээ Оросын тал энэ асуудалд Монголын талд хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Намайг томилогдож байхад хүртэл Оросын талын дарга нар “Одоо монголчууд төмөр замаа өөрсдөө аваад явах цаг нь болсон” гэж хэлдэг байсан.
-Одоо тавих гэж байгаа төмөр замын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Бодлого нь батлагдсан. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй. Бүтэмж жаахан тааруу л явна гэж боддог. Гол нь санхүүгийн асуудлыг нь яаралтай шийдэх нь чухал. “Монголын төмөр зам” бол 100 хувийн төрийн өмчит компани. Үүнээс 49 хувийг нь арилжаалах гэж байна.
-Энэ зөв үү?
-Мөнгө босгох гэж л ийм шийдвэр гаргасан байх. Хөгжлийн банкийг саяхан байгууллаа. Их бүтээн байгуулалтын хамгийн гол нуруу болох төмөр замаа хөгжүүлэхэд анхаарах ёстой. Төрийн мэдлийн банк байгуулах болсон шаардлага ч төмөр замтай холбоотой.
-Сүүлийн асуултыг УИХ-ын гишүүн, улстөрчийн байр суурьтай тань холбогдуулж асууя. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг УИХ-аар хоёр удаа хэлэлцлээ. Хоёуланд нь хамгаалаад үлдлээ. “Залуу хүний хувьд” гэж зарим гишүүд өмгөөлөн ярьж байсан. Үүнээс болж УИХ-ын нэр хүнд унана гэж ярих хүн олон байна?
-Залуу хүний хувьд гэж ч харж үзээгүй байх. УИХ Засгийн газартай, түүнийг бүрдүүлж буй сайд нартайгаа хариуцлага тооцож л таарна. Миний хувьд Д.Зоригтыг огцруулах үндэслэлийн эхэнд Оюутолгойн гэрээний асуудал байсан. Энэ гэрээнд гурван сайд гарын үсэг зурсан байтал ганцхан Д.Зоригтыг сугалж оролдоод, улалзуулаад байгаа нь хэр зөв юм бол доо л гэж хэлсэн. Түүнээс биш хариуцлага тооцож бололгүй яах вэ.
-Үүний дараахан танай намын зарим гишүүн дахиад л оны ялгааны талаар ярьж эхэллээ. Яагаад ингэх болов. Тухайлбал та ахмад гишүүний хувьд намын залуустайгаа ямархуу харилцаатай байдаг вэ?
-Би залуу гишүүдтэй шөргөөцөлдөж байгаагүй. Зүгээр л УИХ-ын нэг ангийнхан. Насны ялгаа байлгүй яах вэ. Зарим нь хүүхэд шиг минь боловч төр барилцаж байгаа хүмүүсийн хувьд тэгш харилцахыг эрхэмлэдэг. Ер нь Монголын нийгэмд ахмад нь залуусаа “Амьдрал мэдэхгүй” гэх, залуус нь ахмадуудаа “Хоцрогдсон” гэх маяг бий шүү дээ. Энэ ан цавыг бид гагнаж явах ёстой. Төрийн бодлого ч үүнд анхаарал хандуулах учиртай. Ер нь “элээсэн оймс”-ны цаана амьдралын их туршлага байдгийг үгүйсгэж болохгүй. Жишээ нь би Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, төмөр замтай нэлээд гүнзгий холбоотой байсан Сүрэнжав гуайтай уулзана гэж бодсоор яваад амжаагүй. Нэг л мэдэхэд бурхан болчихсон байсан. Ширэндэв гуайтай бас тухтай уулзаж ярихсан гэж бодож байсан цаг бий. Тэднээс олигтой юм асууж чадаагүй юм. Ингээд бодохоор аугаа их капитал чинь мэдлэг, туршлагатай ахмадууд байдаг гэж ойлгодог. Залуучуудыг дээд зэргээр дэмжих ёстой. Энэ бол улсын ирээдүйтэй холбоотой асуудал.
-Ярилцсанд баяралалаа
У.Оргилмаа

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин
Энэ сэдвээр: Улс төрийн тойм сонин
Үнэлэх: Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл
Илгээх
Хэвлэх
Share |
Холбоотой 5 мэдээ
| 2010 оны 12 сарын 8 | |
| Өнөөдөр 10 цаг 43 минут | |
| 2011 оны 4 сарын 8 | |
| 2011 оны 5 сарын 16 | |
| Өчигдөр 14 цаг 4 минут | |
<<Өмнөх 5 мэдээ
| Өнөөдөр 10 цаг 0 минут | |
| Өнөөдөр 9 цаг 15 минут | |
| Өнөөдөр 9 цаг 10 минут | |
| Өнөөдөр 9 цаг 7 минут | |
| Өнөөдөр 8 цаг 26 минут | |
Дараах 5 мэдээ>>
| Өнөөдөр 10 цаг 39 минут | |
| Өнөөдөр 10 цаг 43 минут | |
| Өнөөдөр 10 цаг 55 минут | |
| Өнөөдөр 11 цаг 25 минут | |
| Өнөөдөр 12 цаг 23 минут | |
Сэтгэгдэл:6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
Өнөөдөр 14 цаг 26 минут Îéìñ ýëýýñýí õ¿íèé ÿðèà àðãàã¿é ë ººð áàéíà ø¿¿ Èéì õ¿ì¿¿ñýýñ àìüä äýýð íü ñàéí òóðøëàãààñ íü ñóäëàõ õýðýãòýé äýý Ðààø ãóàéä ñàéí ñàéõíûã õ¿ñüå
01
Зочин
Өнөөдөр 12 цаг 59 минут Сүхбаатар Замын үүд хооронд дахиад 1 зам тавиад тэрүүгээрээ юм аа зөөгөөд байхад даварсан иванууд амжих уу
10
Зочин
Өнөөдөр 12 цаг 59 минут Сүхбаатар Замын үүд хооронд дахиад 1 зам тавиад тэрүүгээрээ юм аа зөөгөөд байхад даварсан иванууд амжих уу
00
www. goe. mn
Өнөөдөр 12 цаг 40 минут HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina iphone3Gs 32Gb used 550K 88005886
00
Зочин
Өнөөдөр 11 цаг 39 минут Увсын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн чацаргана үхэр нүд интоор болон чимэглэлийн модны суулгац зарж байна Утас 99458425 99008605 98225815
00
www.terguun.net
Өнөөдөр 11 цаг 30 минут Төрийн Дайсан МУСК үзээрэй
00
Monday, May 9, 2011
Хуучин төмөр зам Оросын экспортыг хүчрэхгүй
Ази, Хятад руу бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх сонирхолтой Оросын металлын компаниудад тулгарч буй хамгийн бэрхшээлтэй асуудал нь Сибирь, Алс Дорнодын төмөр замын дэд бүтэц болоод байна. Бүс нутгийн төмөр замын хоёр гол сүлжээ болох “Тrans-Siberian”, “BAM” нь ачаа бараа тээвэрлэлт нэмэгдэхийн хэрээр ачааллаа даахгүйд хүрч буй ажээ. Хойд хөрш өөрийн худалдааны гол түнш, дэлхийн эдийн засгийн хоёр дахь тэргүүлэх гүрэн Хятад руу зэс, төмрийн хүдэр, нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн хэрээр асуудал улам л дордсоор байна.
“Орос Хятадын хооронд цогц хэмжээний авто зам байхгүй учраас тээвэрлэлтэд төмөр зам ашиглаж таарна. Тиймээс төмөр замын чанарыг сайжруулах шаардлагатай. Өөр ямар ч сонголт байхгүй” гэж Гамбургт төвтэй “SCI Verkehr” олон улсын төмөр замын үйлчилгээний зөвлөх компанийн Гүйцэтгэх захирал Мариа Лийнин хэлжээ.
Төмөр замын Төрийн өмчийн компани “РЖД” Оросын төмөр замын сүлжээг шинэчлэх хэд хэдэн маш амбицтай төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн 16 тэрбум доллараар боссон хоёр дахь сүлжээ болох 4324 км-ийн урт бүхий “BAM”-ын төмөр замыг шинэчлэх асуудлыг ч бас хэлэлцжээ. Лийнин “Нэн тэргүүний ажил бол ашиглагдаж буй төмөр замаа сайжруулах юм. Оросын төмөр замын зүтгүүр хэт хуучирсан. Цаашид ашиглах боломж үнэхээр байхгүй. “РЖД” 2011-2013 онд 1250 шинэ зүтгүүр авахаар 3.74 тэрбум ам.доллар төсөвлөхөөр болсон ч арилжааны төлөвлөгөөг үнэндээ эхний тооцооноос бууруулсан юм” гэжээ.
Түүнчлэн 2009-2010 оны өвөл огцом хүйтэрсний улмаас төмөр зам сунаж, нүүрс болон бусад түүхий эдийн тээвэрлэлт хэдэн долоо хоногоор хойшлогджээ. Энэ үеэр боомтын ачилт бүрэн зогсч, давхар асуудал үүсч байсан юм.

Оросын металлын компаниуд Алс Дорнодод экспортод чиглэсэн уурхай, хайлуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах болсон нь төмөр замын даацыг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөлийг бүрдүүлж байна. Тэнд бизнесийнхэн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр Засгийн газрыг лоббидож байна.
“Ирэх арван жилд дэлхийн голлох аж үйлдвэрийн нөөцийн эрэлтийн гол эх үүсвэр нь Зүүн Азийн улс орнууд байна. Энэ нь Хятад, Япон, Солонгосоор эхэлж Энэтхэгээр үргэлжилнэ. Бизнес эрэлтийг бий болгож байна. Энэ нь Засгийн газрын эдийн засгийн өсөлтийн боломжийг баталгаажуулах зорилт юм. Тухайлбал бидэнд тээвэр, ложистикийн хүлээн зөвшөөрөгдөхүйц дэд бүтэц шаардлагатай” гэж Хөнгөн цагаан олборлолтын магнат RUSAL-ын Гүйцэтгэх захирал Олег Дерипаска ярьжээ.
Оросын төмөр замын бөглөрлийг арилгах бас нэг арга нь Хятадын хил дагуух төмөр замын гарцыг нэмэгдүүлэх явдал юм. Хонконгод бүртгэлтэй төмрийн хүдэр олборлогч “IRC” Хятадтай хиллэдэг Амур мөрний сав дахь хэд хэдэн уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани Амур мөрнийг дайруулан гүүр тавьж, 500 км-ийн алсад орших Хятадын ган хайлуулах үйлдвэр рүү төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх боломжийг эрэлхийлж байна. Шинэ гүүр нь 3000 км үргэлжилсэн замын цорын ганц гарам нь болох юм. “IRC” одоогоор хүдрийн баяжмалаа “Гродеково” болон “Забайкалск” дахь төмөр замын гарцаар дамжуулан тээвэрлэж байна. Барилгын ажилд зөвшөөрөл олгоход жил гаруйн хугацаа орох ч “IRC” гүүр 2015 онд ашиглалтад орно гэж найдаж байна. Уг гүүрэн гарц ашиглалтад орвол төмрийн хүдрийн баяжмалын тээвэрлэлтийн зардлыг тонн тутамд 6-12 доллараар хэмнэх юм.
Орос, Хятадын хоорондох тээвэрлэлтийг өргөжүүлэхэд цар хүрээ, багтаамжийн хувьд асар их боломж байгаа ч ярвигтай асуудал олон байна. Оросын гаалийн албаны мэдээллээр 2010 онд хоёр улс хоорондын төмөр замын бараа эргэлт 50 хувиар өсч, 59 тэрбум ам.долларт хүрчээ.
“Орос Хятадын хооронд цогц хэмжээний авто зам байхгүй учраас тээвэрлэлтэд төмөр зам ашиглаж таарна. Тиймээс төмөр замын чанарыг сайжруулах шаардлагатай. Өөр ямар ч сонголт байхгүй” гэж Гамбургт төвтэй “SCI Verkehr” олон улсын төмөр замын үйлчилгээний зөвлөх компанийн Гүйцэтгэх захирал Мариа Лийнин хэлжээ.
Төмөр замын Төрийн өмчийн компани “РЖД” Оросын төмөр замын сүлжээг шинэчлэх хэд хэдэн маш амбицтай төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн 16 тэрбум доллараар боссон хоёр дахь сүлжээ болох 4324 км-ийн урт бүхий “BAM”-ын төмөр замыг шинэчлэх асуудлыг ч бас хэлэлцжээ. Лийнин “Нэн тэргүүний ажил бол ашиглагдаж буй төмөр замаа сайжруулах юм. Оросын төмөр замын зүтгүүр хэт хуучирсан. Цаашид ашиглах боломж үнэхээр байхгүй. “РЖД” 2011-2013 онд 1250 шинэ зүтгүүр авахаар 3.74 тэрбум ам.доллар төсөвлөхөөр болсон ч арилжааны төлөвлөгөөг үнэндээ эхний тооцооноос бууруулсан юм” гэжээ.
Түүнчлэн 2009-2010 оны өвөл огцом хүйтэрсний улмаас төмөр зам сунаж, нүүрс болон бусад түүхий эдийн тээвэрлэлт хэдэн долоо хоногоор хойшлогджээ. Энэ үеэр боомтын ачилт бүрэн зогсч, давхар асуудал үүсч байсан юм.
Оросын металлын компаниуд Алс Дорнодод экспортод чиглэсэн уурхай, хайлуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах болсон нь төмөр замын даацыг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөлийг бүрдүүлж байна. Тэнд бизнесийнхэн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр Засгийн газрыг лоббидож байна.
“Ирэх арван жилд дэлхийн голлох аж үйлдвэрийн нөөцийн эрэлтийн гол эх үүсвэр нь Зүүн Азийн улс орнууд байна. Энэ нь Хятад, Япон, Солонгосоор эхэлж Энэтхэгээр үргэлжилнэ. Бизнес эрэлтийг бий болгож байна. Энэ нь Засгийн газрын эдийн засгийн өсөлтийн боломжийг баталгаажуулах зорилт юм. Тухайлбал бидэнд тээвэр, ложистикийн хүлээн зөвшөөрөгдөхүйц дэд бүтэц шаардлагатай” гэж Хөнгөн цагаан олборлолтын магнат RUSAL-ын Гүйцэтгэх захирал Олег Дерипаска ярьжээ.
Оросын төмөр замын бөглөрлийг арилгах бас нэг арга нь Хятадын хил дагуух төмөр замын гарцыг нэмэгдүүлэх явдал юм. Хонконгод бүртгэлтэй төмрийн хүдэр олборлогч “IRC” Хятадтай хиллэдэг Амур мөрний сав дахь хэд хэдэн уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани Амур мөрнийг дайруулан гүүр тавьж, 500 км-ийн алсад орших Хятадын ган хайлуулах үйлдвэр рүү төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх боломжийг эрэлхийлж байна. Шинэ гүүр нь 3000 км үргэлжилсэн замын цорын ганц гарам нь болох юм. “IRC” одоогоор хүдрийн баяжмалаа “Гродеково” болон “Забайкалск” дахь төмөр замын гарцаар дамжуулан тээвэрлэж байна. Барилгын ажилд зөвшөөрөл олгоход жил гаруйн хугацаа орох ч “IRC” гүүр 2015 онд ашиглалтад орно гэж найдаж байна. Уг гүүрэн гарц ашиглалтад орвол төмрийн хүдрийн баяжмалын тээвэрлэлтийн зардлыг тонн тутамд 6-12 доллараар хэмнэх юм.
Орос, Хятадын хоорондох тээвэрлэлтийг өргөжүүлэхэд цар хүрээ, багтаамжийн хувьд асар их боломж байгаа ч ярвигтай асуудал олон байна. Оросын гаалийн албаны мэдээллээр 2010 онд хоёр улс хоорондын төмөр замын бараа эргэлт 50 хувиар өсч, 59 тэрбум ам.долларт хүрчээ.
2011 оны 5-р сарын 9
Thursday, April 14, 2011
Төмөр замын трасс бэлэн боллоо
2011 оны 1 сарын 5
Шинэ төмөр замын трассын дараах гол ажил ТЭЗҮ боловсруулах. Төмөр зам барих өртөг зардал улс орон бүрт өөр өөр төдийгүй, манай улсын хувьд ч говь тал хангайн бүсдээ харилцан адилгүй. Урьдчилсан байдлаар уг замыг тавихад 2-2.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцож буй ч ТУЗҮ батлагдсаны дараа зардлын хэмжээ тодорхой болох гэнэ. Монголын баялгийг хилийн чанадад хүргэх гол гарц болсон шинэ төмөр замыг 2.6-3 жилд барьж байгуулна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаагаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд хэлж байлаа. Мянга гаруй км-ыг туулсан эрдэс баялаг маань дэлхийн зах зээл дээр үнэ ханшийн хувьд өрсөлдөх боломжгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол зарим хүнд байгаа ч “Боломжгүй гэдэг үгээр халхавч хийн зүгээр суух боломжгүй” гэсэн үгээр салбарын сайд хариу өгч байлаа. Газар шороо, зам барилгын ажил хаагдсан өвлийн сарыг ашиглан яам болоод мэргэжлийн байгууллагынхан шинэ төмөр замын эхний “шан”-г ийн тавьжээ. Мэдээж эхэлснээ үргэлжлүүлнэ. Үргэлжлүүлэхдээ дотоодын ажиллах хүчнийг илүүд үзнэ гэдгээ ч мөн салбарын яамныхан амлаж байна.
Д.Цээпил
Subscribe to:
Posts (Atom)