Showing posts with label СТРАТЕГИЙН ОРДУУД. Show all posts
Showing posts with label СТРАТЕГИЙН ОРДУУД. Show all posts

Friday, June 3, 2011

Асгатын төлөө

Асгатын төлөө

Өнөөдөр 8 цаг 10 минут

http://resource.news.mn/biznes/photo/2010/12/923c42c4df3e6940/0ade9b2b8b975b15big.jpg Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE Асгатын мөнгөний ордыг айлч­лалын бялуу болгочих вий гэсэн хардлага Ерөнхийлөгчийг хойд хөрш руу мордохтой зэрэгцэн дэгд­сэн. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх аж­лын айчлалаас өмнө “Совет” буюу Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгүүдийн зөвлөлийн хурал болж, Асгатын ордыг ашиглах цаг болсныг оросууд анхааруулсан юм. Оросуудын зүгээс Асгатын мөнгө­ний ордыг стратегийн ордоос хасуулах сонирхолтой байгаагаа цухал­зуулсан. Тиймээс “Асгат айлч­лалын бэлэг болно” гэх хардлагыг төрүүлсэн хэрэг. Асгатыг страте­гийн ордуудын жагсаалтаас хасах нь оросуудад ашигтай. Тэд санасандаа хүрч Асгатыг стратегийн ордын жагсаалтаас хасуулж чадах юм бол адаглаад л ашгийнхаа 51 хувийг Монгол Улсад өгөхгүй болно. Харин монголчуудын хувьд стратегийн орд газар хэмээн нэгэнтээ жагсаалтад багтаачихсан Асгатыг амархан тавиад туучихгүйг хичээж буй. Чингэвэл хуулиа зөрчсөн гэх асуудалд Засгийн газрыг унагах нь тодорхой.

Улсын хөрөнгөөр эрэл хайгуул хийж нээсэн орд газрын 51 хувийг төр эзэмшинэ хэмээн Ашигт малт­­ма­лын хуулиндаа заачихсан боло­хоор түүнийгээ өөрчлөх боломж өнөө­дөртөө л байхгүй. Асгатыг стра­те­­гийн орд газрын жагсаалтаас гаргахын тулд эхлээд хуулийнхаа заалтыг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй болно. Тэгэхээр стратегийн гэх ордын тодорхойлолт ч дагаад өөрчлөгдөх нь тодорхой. Асгатыг 1970-аад онд БНМАУ-ын хөрөнгөөр Зөвлөлтийн геологичид анх олж нээжээ. Дөчөөд жилийн тэртээд нээгдсэн уг орд одоохондоо хүний гарт сэндий­лэг­дээгүй байгаа. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол оросуудад ч, монголчуудад ч аль алинд нь бий. Гэхдээ яаж гэдэг л хэн хэнд нь хамгийн чухал асуудал болоод байна. Оросуудын хувьд Асгатыг ашиглах боломж ганцхан бидэнд бий гэсэн байр сууринаас хандсаар ирсэн. Монголын баруун-хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог энэхүү орд нь өндөр уулын бүсэд уул-техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан га­зар байрладаг нь Асгатыг эдийн зас­гийн эргэлтэд оруулах боломжийг чөдөрлөөд буй. Бас дээрх нөхцөл нь оросуудад давуу тал болж хувир­сан. Өөрөөр хэлбэл, тус ордыг олбор­лох дэд бүтэц, эрчим хүчийг шийдвэрлэхэд ОХУ-ын туслалцаа зайлшгүй хэрэг­тэй. Дэлхийн зах зээлд өнөөдрийн байдлаар нэг унци мөнгө 40 ам.доллар буюу нэг грамм мөнгө 1600 төгрөг хүрээд байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар цаашид мөнгөний үнэ өсөх хандлагатай байгаа гэнэ. Тэгэхээр олон улсын зах зээлд мөнгөний ханш өндөр байгаа үед л цаг алдалгүй Асгатыг ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ынхан илэрхийлээд байна.

Тус ордын тусгай зөвшөөрөл Орос Монголын хамтарсан үйлдвэр болох “Монросцветмет” нэгдлийн нэр дээр байдаг. Тиймээс Асгатын мөн­гөний ордыг оросуудын тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улс тол­гой мэдэн эдийн засгийн эргэлтэд оруулах эрхгүй. Оюутолгой, Таван­­­­тол­гой шиг Монгол Улсын Засгийн газар төсөл боловсруулаад, түүний­­­­гээ хэрэгжүүлэхээр олон ул­­сын нээлт­­тэй тендер зарлах боломжгүй юм.

Асгатыг эдийн засгийн эргэл­тэд оруулж чадвал Монголын баруун бүсийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж чадна хэмээн Баян-Өлгий аймгийнхан үзэж байна. Тэд Асгатыг ашиглах цаг болсон гэд­гийг эрх баригчдад сануулсаар ирсэн. Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал ажлын байр нэмэгдэж, аймгийнхны ажилгүйдэл буурна хэмээн тооцоод байгаа аж.

Ямар ч байсан Асгатын ашиглах нь зөв, гэхдээ яаж гэдэгт хоёр тал хэл амаа ололцох нь чухал. Оросын “Полиметалл” компани Асгатыг ашиглахар Монгол Улсын Засгийн газартай 2007 онд гэрээ байгуулсан. Тэд “Асгат Полиметалл” компани байгуулсан ч амжилтад хүрээгүй юм. Тухайн үед Монголын парламентээс Асгатыг “Полиметалл”-д өгөхгүй гэдэг шийд­вэр гаргасан. Нөгөөтэйгүүр олон улсын зах зээлд унци мөнгө 10 ам.доллар болтлоо унасан, дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралд “Полиметалл” өртсөн нь Асгатыг ашиглах боломж олгоогүй. Харин өдгөө Асгатыг ашиглах тухай яриа Монголд ч, Орос ч эргээд сөхөгдөх боллоо. Асгатыг ашиглах төсөл хэрэг­жүү­лэхэд 47.4 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Тус ордыг ашиглах төсөл хэдийнэ бэлэн болсон бөгөөд “Полиметалл”-аас боловсруулсан уг төсөлд “маш сайн” гэсэн үнэлгээг уул уурхайн эрдэмтэн, судлаачид тухайн үед өгч байсан. Тэрхүү төсөл хэрэгжсэн бол эхний ээлжинд 198 сая ам.долларын ашиг олох тооцоотой байжээ.Тэгэхээр Ас­гатыг гэх асар их амбицитай хоёр най­зын хүсэл хэдийд нэгдэж, хэзээ тэнд тууз хайчлах ёслол болох нь хүлээгдэж буй. “Хүндрэлтэй” нөхцөлд байрлах Ас­­га­­­тыг ашиглахын төлөө, аль аль нь өөрсдийнхөө амбицийг нуухгүй байгаа. Асгатыг ашиг­лах аюу­­­­­­лын төсөл боловсруулж яагаад чадахгүй байх билээ, монголчууд бид. Бидэнд баялаг нь, оросуудад мөнгө нь байна шүү дээ.

Friday, April 15, 2011

Б.Батмөнх: Нүүрсний олборлолтоо сая 500 мянган тоннд хүргэхээр төлөвлөж байн

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ойгоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 хувьцаат компаниас “Шарын гол” ХК-ийн хамт олон “Хамгийн хамгийн мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэгч хувьцаат компани”-иар шалгарсан билээ. Улмаар Хөрөнгийн биржээс арав дахь удаагаа зохион байгуулж буй “ТОП-10” аж ахуйн нэгжийн нэгээр ес дэх жилдээ шалгарсан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Компанийхаа үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу. Жилд хичнээн тонн нүүрс олборлож байна вэ?

-Монгол Улсын хамгийн анхны нүүрсний ил уурхай. Манай компани 1965 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Жилдээ 2 сая тонн нүүрс олборлож, Улаанбаатар, төвийн районыг бүхэлд нь хангадаг байсан. Багануур ашиглалтад орсны дараахан Улаанбаатарт нийлүүлэх манай нүүрсний хэмжээ багассан. Шивээ-Овоо нээгдсэнээс хойш манай компани Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гээд зөвхөн хойд талынхаа бүсийг хангаж байна. 2003 онд төрийн мэдлийн хувьцаат компани болсноо олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар зарласан. Одоо 900 гаруй хувьцаа эзэмшигчтэй, томоохон багц эзэмшиж буй гадны санхүүгийн хөрөнгө оруулагч, мэргэжлийн чиглэлийн уул уурхайн компаниуд бий. Жилдээ 500 мянган тонн нүүрс олборлож байна.

-Тодорхой хувийг нь экспортод гаргана биз?

-Одоогоос 4, 5 жилийн өмнө нүүрс бага хэмжээгээр экспортлож байсан. Төмөр замын тээврийн ачааллаа даахгүй байгаагаас хамаарч нүүрс экспортлолоо зогсоосон гэж хэлэхэд болно.

-Манай улс нүүрс экспортлолтоо нэмэгдүүлнэ гэж ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ерөнхийдөө говийн районд, хил давсан ордууд л нүүрс экспортлож байна. Угаасаа Монголын төмөр замууд ачааллаа дийлэхгүй байгаа. Ялангуяа сүүлийн хоёр жилд Болд төмөр Ерөө голоос наашаагаа хүдэр явчихаар төмөр замын хүчин чадал муутай, тодорхой шинэчлэл хийж чадаагүй, цөөхөн чингэлэгтэй учраас ачааллаа даахгүй байгаа юм. Манай хувьд 80 хувь нь төрийн өмч давамгайлсан төрийн мэдлийн хувьцаат компани байж байгаад 2003 онд хувьчлагдан, цэвэр хувийн компани болсон. Тэр цагаас хойш би ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн дарга хийж байна. Ер нь манайх хөрсний хоцрогдолд орчихсон. Далаад оны сүүл, 80-аад оны эхэн үед зөвхөн манайх дангаараа нүүрсний хэрэглээ хангадаг, улсын уурхай байсан утгаараа хөрс хуулалт нь хоцрогдсон.

-Хөрс хуулалтын хоцрогдол гэж юуг хэлээд байна вэ?

-Уурхайг энэ аяга шиг доош нь хонхойлоод ухаж байна л даа. (ширээн дээрх аягыг заав.сурв) Тодорхой хөрс хуулаад, нүүрсээ хагалж бутална. Өөрөөр хэлбэл, 5м3 хөрс хуулаад, 1м3 нүүрс аваад явбал уурхай дэлгэрсэн маягтай болно. Хөрсөө хуулахгүйгээр нүүрсээ ухаад байхаар энэ аяга шиг л болж байгаа байхгүй юу. Уг нь түүний оронд энэ үнсний сав шиг хөрс нь жигд явж байх ёстой. Тэгж байж хөрс, технологийн хүндрэлд орохгүй. Харамсалтай нь 70-аад оны сүүл, 80-аад оны эхээр улс гал алдах гээд байна гэдэг утгаар зөвхөн нүүрс рүүгээ дайрснаас ийм байдалд хүрсэн. Одоо манайх 30-аад сая метр хөрс хуулалтын хоцрогдолтой.

-Уурхайн нийт талбайн хэмжээ хэд вэ?

-1800-гаад га.

-2003 он, тухайлбал Шарын голын нүүрсний уурхай хувьд шилжих үед хууль эрх зүйн орчин хэр хангалттай бүрдсэн байсан бэ?

-Хууль эрх зүйн орчны хувьд нэг их яриад байх юмгүй. Харин манай уурхайн хувьд гол ярьдаг асуудал нүүрсний үнийн асуудал байдаг. Цахилгаан эрчим хүчний үнийг тодорхой улс төрийн асуудлаас үүдэн хязгаарласнаас болоод нүүрсний уурхай, цахилгаан станц, дамжуулах сүлжээнүүд бүгд алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдалтай ажиллахаар тоног төхөөрөмжөө шинэчлэх, цалин хөлсөө нэмэх зэрэг маш олон асуудал хүндрэлд ордог. Ийм байдлаар алдагдалтай ажиллаад байвал цаашид аль нь ч хаалгаа барихад хүрнэ. Нүүрсээр ч хангаж чадахгүй, уурхай нь ч ажиллаж чадахгүй болно. Аливаа аж ахуйн нэгж ашигтай, ядаж үйлдвэрлэл явуулах хэмжээний байж байж үйл ажиллагаагаа жигд явуулдаг. Уурхайн үйл ажиллагаа 2003 оноос өмнө доголдчихсон байсан.

-Энэ уурхайг өнөөдрийн түвшинд хүргэхийн тулд та бүхэн чамгүй ажил хийж амжуулсан болов уу?

-Бид 2003 оноос хувьд авч, уурхай ямархуу байдалтай байна вэ, хэрхэн өөд татах вэ гэсэн олон төрлийн судалгаа шинжилгээ, шийдлийн асуудал хийж ажиллаж ирсэн. Тэр байтугай бид, гүнийн нэвтрэлт хийх туршилтууд ч хийж байсан. Хоёрдугаарт, нүүрсээ илүү үнэтэй зарахын тулд чанаржуулах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгох чиглэлүүдээр судалгааны ажлууд нилээд хийсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд нилээн дорвитой арга хэмжээнүүд авч явууллаа. “Шарын гол”-ын уурхай Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэх, нэр хүндтэй уурхайн нэг. Үндсэндээ уламжлалт маягийн уурхайг орчин үеийн уул уурхайн компани болгон хувиргах чиглэлийн ажлуудыг бид шат дараалалтай хийгээд явж байна.

-”Шарын гол” төрийн өмчит компанийг хувьчилж авахад байдал ямар байв?

-Манайх уламжлалт компанийн тод жишээ. Нүүрсээ нийлүүлнэ, дээр нь тоног төхөөрөмж, техник, хөрс хуулалтын хоцрогдолд орчихсон, ажилчдынхаа цалинг нэмж чадахаа больсон, дампуурах тийшээ хандсан компани байсныг улс орон даяар, салбарынхан бүгд мэдэж байгаа.

-Одоо техник шинэчлэлийн асуудалд хэр анхаарал хандуулж байна вэ?

-Бид эхний ээлжинд компаниа орчин үеийн болгох бизнес багц төлөвлөгөө боловсруулсан юм. Багц төлөвлөгөөнд нэгд, хэдий хэмжээний нөөцтэй вэ гэдэг асуудлыг тодорхойлох орсон. Улсын компаниас үлдээсэн тайлан, тооцоо, нөөцийн үлдэгдэл гэж олон юм бий. Тэр тооцооноос харахад нөөц нэлээн бага юм шиг харагдаж байсан. Бидний нүдэн баримжаа, таамаглалаар арай их нөөцтэй юм шиг санагдаад. Тиймээс эхний ээлжинд яг хэдэн тонны нөөц бидэнд байна вэ гэдгийг хайгуулын үйл ажиллагаагаар гаргасан. Ингэхдээ бид олон улсын хөндлөнгийн эксперт “Micromine” “Triton coal” зэрэг зөвлөх компаниудыг аваад, Jorc стандартаар хайгуул хийж, нийтдээ 17900 тууш метр өрөмдлөгийн ажлыг өөрийн талбай дээр явуулж, тайлангаа гаргасан.

-Хичнээн тонны нөөцтэй гарсан бэ?

-Тайлангийн хүрээнд манай “Шарын гол” ХК-ийн эзэмшиж буй талбай дээр 376 сая тонн нүүрсний нөөц байна гэсэн тооцоо гарсан. Ингээд бид нөөцийн талаар баттай ойлголттой болсон. Хайгуулын эхний шатны үйл ажиллагаа 1958 онд эхэлсэн учраас тэр үеийн хайгуулын технологи, ашиглаж байсан өрөмдлөгийн машин техник нэлээн асуудалтай, алдаа оноо их байсан байх магадлалтай. Хоёрдугаарт, бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Эрнест янг” гэж аудитын компаниар санхүүгийнхээ бүх тайлагналыг хийлгэсэн. Хөрөнгийн биржийн компани тайлагналаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц компаниар хийлгэхгүй бол болохгүй.

-Яагаад?

-Нийт хувьцаа эзэмшигчийн эрх ашгийн асуудал учраас ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулсан. Мөн компанийн засаглалыг сайжруулах томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд компанийн удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, менежмент болон шийдвэр гаргах түвшнүүд хоорондын хамтын ажиллагааг сайжруулж ажилласан. Дараагийн гол ажил бол, манайх хөрөнгийн биржийн, уул уурхайн компани учраас мэдээллийн ил тод байдлыг нээлттэй болгоё, энэ чиглэлээр дорвитой ажил хийе гэсэн зорилт тавиад, өдөр тутам, сар, жил, улирлын мэдээллүүд, тайлан, тэнцэл ТУЗ, менежментийн хурлууд зэрэгтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлж, бас шүүмжлэлтэй хандахаар томоохон өөрчлөлтүүдийг хийсэн.

-Үр дүн гарсан уу?

-Бид өнгөрсөн жил хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 20 жилийн ойгоор мэдээллийн ил тод байдлыг хангасан, ил тод байдлыг эрхэмлэгч байгууллага гэсэн шагнал авсан. Манай одоогийн байгаа ил уурхай технологи болон нүүрс олборлоход өндөр зардал гарахаар байдалд орчихсон байгаа. Бид нөөц дээрээ суурилаад, хөрсний тогтоцоос үүдэн шинээр ил уурхай байгуулахаар болсон. Түүний дагуу Уул уурхайн хүрээлэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтраад манай захиалгын дагуу “Шарын гол”-ын уурхайд шинэ ил уурхай нээх техник, эдийн засгийн үндэслэл дээр ажиллаж байна. Бидний төсөөллөөр бүх ажил цаг хугацаандаа багтвал наймдугаар сард хөрсөө хуулаад намар нээх санаатай байгаа.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Олборлолтын хэмжээгээ нэлээд нэмэгдүүлж, сая 500 мянган тоннд хүргэе гэсэн бодолтой байгаа. Үүний шалтгаан нь нэгд, манай хойд хөршийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл ойрын таван жилд хоёр дахин нэмэгдэх шинжтэй. Станцууд нь өргөтгөлөө хийгээд эхэлчихсэн. Дээр нь Дархан, Эрдэнэт, бусад районы нүүрсний хэрэглээ нэлээн нэмэгдсэн учраас олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн тодорхой хэмжээгээр Хятад, Орос руу экспортлох төлөвлөгөөтэй. Тиймээс бид нүүрсээ баяжуулж, угааж экспортод гаргая гэсэн зорилт тавьж, түүнийхээ дагуу баяжуулах, угаах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байна.

-Ажилчдаа мэргэшүүлэх, дадлагажуулах асуудалд анхаарал хандуулж чадаж байна уу?

-Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, давтан сургах, давхар мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн зэргийг нь сайжруулах чиглэлээр нэлээн үйл ажиллагаа зохион байгуулж, ур чадвартай хамт олон бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Манайх угаасаа сайн “кадрууд”-тай уурхай л даа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат гуай хэлсэн байдаг. “Шарын гол”-ын уурхай Монгол Улсын уул уурхайн анхны боловсон хүчнүүдийг бэлтгэсэн бааз суурь байсан” гэж. Одоо ч тийм хэвээр байгаа. 2013 оноос эрчим хүчний үнийг чөлөөлөх УИХ, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Засгийн газрын хамтарсан шийдвэр гарсанд их баярлаж байна. Энэ нь төвийн эрчим хүчний нүүрс нийлүүлж байгаа уурхайдын хувьд ач холбогдолтой алхам болно.

-Тухайлбал?

-Ганцхан манай л нүүрсний үнийн асуудал үнэ хямд болоод байгаа юм биш. Багануур, Шивээ-Овоо гэсэн үндсэн гурван уурхай нилээн хүнд асуудалтай байна. Улсынх болохоор дараад чимээгүй байлгаад байдаг шиг байгаа юм. Манайх бол хувийн компани, мэдээж юу гэж алдагдал хүлээгээд сууж байхыг хүсэх вэ дээ. Гэсэн хэдий ч бид өөрсдийн өмнөх нийгмийн хариуцлагыг ухамсарлаж өнгөрсөн 8 жилд алдагдалтай үнээр нүүрсээ станцуудад нийлүүлсээр ирсэн. Энэ талаар яам, Засгийн газар сайн мэдэж байгаа. Хэрвээ нийгмийн хариуцлагатай компани байна уу гэвэл манайх л байна гэж би боддог. Өнгөрсөн найман жилийн хугацаанд бид эрчим хүчний зохицуулагдсан үнээс болж маш их хэмжээний алдагдал хүлээсэн.

-Өнөөдөр “Шарын гол”-ын нүүрсний уурхайд хичнээн ажилтан ажиллаж байна вэ?

-Нийтдээ 530 хүний бүртгэлтэй. Манайх өвөлдөө бүтэн ээлжийн, зунд хагас ээлжийн ажиллагаатай.

-Аюулгүй байдлыг хангаж ажиллахад хэрхэн анхаарал хандуулав?

-Бид аюулгүй ажиллагааны талаар нэлээн хатуу бодлого баримтлан ажиллаж байна. Ялангуяа ил уурхайд осол эндэгдэл байж болохгүй гэдэг асуудлаар ханддаг. Үүнтэй холбогдуулан хувцас хэрэглэлээр хангах, давтан сургалтууд хийхээс гадна хөдөлмөр хамгааллын алба байгуулж, хяналт тавих, өдөр тутмын сургалтуудаас авахуулаад аюулгүй ажиллагааны хувьд сүүлийн хоёр жилийн турш нэлээн дэвшилд хүрсэн гэж дүгнэж байна.

-Төр засгийн зүгээс нүүрсний уурхайнуудын хувьд ямар асуудалд анхаарал хандуулаасай гэж хүсч явдаг вэ?

-Би зөвхөн өөрийн уурхайд зориулж ярьж байгаа юм биш. Ер нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв. Одоо тотацийн систем гэж ярьж байгаа. Тотациа хаанаа өгөх вэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Эрчим хүчний систем өнөөдөр нэг худалдан авагчтай загвараар яваа. Тэгэхээр хаанаа тотациа өгөх вэ гэдгээ бодлогын хувьд сайн тодорхойлж явах ёстой гэж боддог. Уурхайн хувьд хэрвээ нүүрсний үнээ чөлөөлөхгүй бол бид хөдлөхгүй. Бидэнд тийм эрх бий. Гэхдээ бид улсын эдийн засгийн гол хоёр бүс Дархан, Эрдэнэтийн галыг таслаад суухыг хүсэхгүй. Дээр нь дотоодын уул уурхайн компаниудаа татварын хувьд дэмжлэг үзүүлээд гэх нь хаашаа юм, ер нь илүү төвшинд авч үзэж, бодлогоор дэмжих хэрэгтэй.

-Ямар хэлбэрээр дэмжих вэ?

-Манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын ихэнх гадны хөрөнгө оруулалттай байна шүү дээ. Тэдний гараа биднийхээс өөр. Гадны хөрөнгө оруулалттай компани цалин мөнгө, мэргэжилтэй боловсон хүчин сайтай, ар нь их том байна. Бидний хувьд байгаа юм байгаагаараа. Ерөнхийдөө том хүн хүүхэд хоёрыг уралдуулаад байгаа асуудал энэ салбар дээр харагдаж байна. Хөрөнгө оруулалтын орчин нөхцөл нь хүндэрвэл гадны компаниуд гараад явчихна. Энэ улсад Монголын компаниуд л үлдэнэ. Мэдээж би гадны компани үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарлах зүйл яриагүй. Аль болохоор харж үзэн, учиргүй мундаг ялгавартай биш юм гэхэд арай илүү түвшинд дэмжиж, томруулах, бэхжүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулж гэмээнэ дотоодын компаниуд үлдэж ажлаа хийнэ. Монгол хүн аливааг сурахдаа амархан. Ийм л юм хэлмээр санагддаг юм.

-Бодлогын түвшинд дэмжинэ гэхээр...

-Өөрөөр хэлбэл оочер байхад манайх түрүүлж ордог байх хэрэгтэй гэж боддог. Ийм л байх ёстой. Аль ч улсад үндэсний компаниудаа л дэмжинэ үү гэхээс биш гадны компаниудаа хөгжүүлдэг улс орон байхыг үзээгүй. Бүгд ашиг хөөж байгаа. Дотоодын компаниуд сайн, муу олон талтай ч уул уурхай дээр хязгаарлалттай бодлого барихад буруудахааргүй болчихсон. “Энэ улс 6000 уурхайтай болох гээд байгаа юм уу” гэж Ерөнхийлөгчийн хэлсэн үнэн. Одоо бодлоготой, шахалттайгаар юуг нь ашиглаж, юуг нь хойш тавих вэ гэдэг асуудлыг бас бодлоготой авч үзэх ёстой гэж боддог.

-Таны ярианаас гадны компаниудад төдийлөн таатай бус ханддаг юм болов уу гэж бодогдлоо?

-Гадны хөрөнгө оруулагчдыг би дэмждэг. Тэд хөрөнгө мөнгөтэйгээ ирдэг. Хоёрт, техник технологи авчирдаг. Гуравдугаарт, шинэ менежерүүд авчирдаг. Тодорхой хугацаанд олборлох салбар дээр гадаадын хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай. Тодорхой хугацаанд дотоодын компаниудаа өсгөж бойжуулж байгаад гадныхныг шахаж гаргах ёстой гэж боддог. Дээр нь гадныхан манайхныг бодвол аюулгүй ажиллагаа дээр харьцангуй сайн анхаарал тавьдаг нь харагддаг. Манайхан энэ тал дээр дутуу дулимаг ханддаг. За яах вэ гээд орхидог. Уул уурхайд аюулгүй ажиллагаа хамгийн гол зүйл байх ёстой. Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд гэх мэтчилэн.

-Уул уурхайд ажиллагсад яваандаа мэргэжлийн өвчтэй болдог гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ нь нэг талаасаа орчин нөхцлөөс болдог боловч ажиллаж буй хүнээсээ их хамаардаг. Энэ талаар арай өөр бодолтой байдаг гэсэн үг л дээ.

-Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн гаргах талаархи таны бодлыг сонсъё!

-Боловсруулах үйлдвэр нэн чухал. Төрийн бодлогоор яаравчлан хийх ёстой асуудал. Дотоодын компани давамгайлсан байдлаар боловсруулах салбараа хамгаалж үлдэх ёстой. Тэгж байж уулынхаа баялгаас ашиг орлого хүртэнэ.

-Таны ярианд боловсон хүчний асуудал дурдагдаад өнгөрсөн. Энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай санагддаг?

-Би хувьдаа энэ салбарт 5-10 мянган хүн дутагдаж байгаа гэж үздэг. Оюутолгой, одоо яригдаж байгаа уурхайнуудад хэдэн хүн хэрэгтэй билээ. Би өчигдөр Болд төмрийн завод дээр очоод ирлээ. Тэнд 1300 хүн ажиллаж байна. Миний бодлоор 1300 биш, арай цөөн чадвартай хүн ажиллах ёстой. Техник, техникум гээд хэлчихвэл буруудах байх. Хүмүүсийг энэ чиглэл рүү нэлээн сайн сургаж, мэргэжилтэй ажилтан бий болгох, хоёрдугаарт инженерийн чиглэлийн боловсролыг хүчтэй болгох хэрэгтэй. Улс оронд бүтээдэг багц нь том байхгүй бол зөвлөдөг, тооцоог нь боддог боловсон хүчин хангалттай. Дээр нь чадваргүй байна. Тиймээс инженерийн боловсролын чиглэлийг нэлээн дэмжих хэрэгтэй.

-Бүх компани энэ чиглэлээр дутагдалтай байдаг уу?

-Ямар ч том компани байсан инженер, ашиглалтын инженер, геологи хайсаар байдаг. Төгсөөд гарсан хүүхдүүд шаардлага хангаж чадахгүй тал бий. Бид тэднийг голоогүй, цааш хөгжүүлж ажиллуулна. Боловсруулах үйлдвэрийн боловсон хүчин гэвэл бараг байхгүйтэй адил. Одоо бид боловсруулах салбарынхаа гарааг тавьж байна. Тун удахгүй боловсруулах үйлдвэрийн тухай бид биш юм гэхэд хөрөнгө оруулагч нар яриад эхэлнэ. Тэр үед бид боловсон хүчнээ хаанаас хангах юм бэ. Хятад, Филлипинээс авчрах уу гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхээр засгаас тодорхой программтай дэмжих бодлого гаргаад энэ салбарт ажиллах хүчнийг цогцоор нь бэлдэж өгөхгүй бол хэцүүднэ. Үнэхээр бүх компани боловсон хүчний дутагдалд орчихоод байна. 1000, 2000 долларын цалин өгье гээд ч хүн олдохгүй байна.

-Зарим нь өндөр цалин шаарддаг ч чадвар нь хүрдэггүй байдал ажиглагддаг?

-Тийм. Үнэхээр ажлаа хийж чаддаг бол тийм хэмжээний цалин өгөхөд компаниуд татгалзахгүй. Их өндөр цалин шаардсан улсууд ирдэг. Хэдэн сар ажиллаад өндөр цалин авах хэмжээний чадвар, мэргэжилтэй байна уу гэвэл 50 хувьд нь ч хүрэхгүй байх нь бий. Мөн инженерийн дунд шатны ажилчин бэлдэж сургах систем хэрэгтэй байна. Миний ойлгож байгаагаар барилгын салбарт хүч сэлбэлт хийгдсэн. Бидэнд үнэхээр хоёр, гурав дахь шатны сайн боловсролтой боловсон хүчин хэрэгтэй байна. Та бүхэн харж байгаа. Австри, Америкаас мундаг чадвартай хүн авч ирлээ гэхэд жилийн цалин доод тал нь 500 мянган доллар нэхэж байна. Улс одоо Тавантолгой дээр захирал хайгаад олохгүй байгаа биз дээ. Ирсэн нь 680 мянган доллар нэхдэг, тэр хүний хувьд бараг доод цалин л байгаа асуудал.

-Нүүрсний салбарт зориулагдсан хууль, шийдвэрүүд бодит амьдрал дээрээ хэр уялддаг вэ?

-Зэсээсээ давсан нүүрсний эдийн засаг гарч ирж байна. Дараагийн хоёр жил төмөр, хүдэр давах байх. Салбарын хувьд гарч буй бодлогуудын зарим нь жаахан эртэдчихсэн. Дөнгөж өндийж буй салбар дээр дарамт учруулах бодлогууд их гарч байна. Ядаж таргалуулж байгаад алж иддэг байгаа даа. Тэгэхэд дөнгөж хөл дээрээ тэнцэж байхад нь өшиглөөд унагах гэж байгаа юм шиг бодлогууд явагдаад байдаг. Мэдээж төсөв мөнгөний асуудал байгаа байх, гэхдээ энэ бүхэн сүүнийхээ үнээг алж иднэ гэдэгтэй адил юм болчихоод байна. Тэгэхээр энэ салбараа жаахан бэхжүүлж, хөл дээр нь босгож байж татвар хураамжаа ноогдуулмаар юм. Угаасаа манай улс тодорхой хугацаанд өндөр татвар хураамжтай орон болох байх гэж би боддог.

-Олон төрлийн татвар бий юү?

-Шууд болон шууд бус татвар их бий. Ялангуяа нүүрс гаргахтай холбоотой маш олон ядаргаатай асуудлууд бий л дээ. Энэ салбарыг хөл дээр нь босгож, монгол компаниудаа жаахан бядтай болгохгүй бол яагаа ч үгүй байхад нь дарамтлаад, хамгийг нь сорж аваад байх юм бол босч, үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, хүмүүсээ боловсруулж чадахгүй.

-Компаниуд хүмүүсээ сургах асуудалд бас ч анхаарал хандуулдаг болжээ?

-Анхаарч байна. Мөнгөтэй байж үйл ажиллагаа явуулна. Хүмүүсээ сургаж, чадваржуулах, компаниа сайжруулах, технологи шинэчлэлд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн хувьд бололцоотой болох нөхцлийг нь тодорхой хугацаанд бодлогоор бэлдэж өгөх ёстой гэж бодож байна. Одоо хүмүүс хөгжөөд байна гэж ярьдаг. Гарааны шатандаа л байгаа асуудал шүү дээ. Тогтсон, мундаг уул уурхайн компани цөөхөн. Энэ үед нь бодлогоор дэмжээд өгмөөр байгаа юм. Дэмждэггүй юмаа гэхэд хориг саад тавиад баймааргүй санагддаг. Тав, арван жилийн дараа компаниуд хөл дээрээ босоод, үндэсний компани болоод, хуримтлалаа бүрдүүлээд ирэх цагт буцаад боловсрол, эрүүл мэндийн салбарт гэхчилэн шууд болон шууд бусаар дэмжлэг үзүүлдэг болж хувирна

Таван ойтой эн тэнцэх хувьцаа ба ''Хєшєєт''-єєр хєрєнгє босгосон хятад ноёдын хэн нь хэн бэ

Монголын бvх ард тvмний ємч ємнийн говийн Тавантолгойн нvvрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 15 тэрбум хувьцаатай. Vvний 10 хувийг буюу 1,5 тэрбум хувьцааг



сурталчилгаа »

Монголын хоёр сая 700 мянган иргэнд хvртээнэ. Хvн бvрт 536 ширхэг хувьцааг vнэ тєлбєргvй эзэмш vvлснээрээ газрын доорх баялгийн vр шимийг ард тvмэнтэйгээ хуваалцаж байгаа. Харин Монголын баруун хязгаарын Хєшєєтийн нvvрсний ордыг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хєрєнгє оруулалттай “Мо Эн Ко” буюу “Mongolian energy corporation” мєн л 15 тэрбум хувьцаатай. Харамсалтай нь Тавантолгойтой эн тэнцэх баялагтай Хєшєєтийн нvvрсний ордын хувьцаагаар хэд хэн хятад ноён хєрєнгє босгон дэл хийн баячуудын эгнээнд жагсаж явна. Монголчууд юутай vлдэв.

Хонконгийн хєрєнгийн бирж болон “Мо Эн Ко” компанийн албан ёсны сайтад мэдээлснээр хоёрдугаар сарын 28-ны єдрийн байдлаар дээрх 15 тэрбум хувьцааны зургаан тэрбум 600 гаруй сая нь арилжаалагджээ. 2009 оны намар олон улсын биржид “чєтгєрийн хувьцаа”, “алтан хувьцаа” хэмээгдэн vнэд орж байсан vед Хєшєєтийн хувьцаа 18.06 хонконг долларт хvрч биржийн рекордыг тогтоож байв.

Тэр vед “Мо Эн Ко” компанийн биржээс босгосон нийт хєрєнгє дєрєв орчим тэрбум доллараар vнэлэгдэж байв. Монгол тєгрєгт шилжvvлбэл манай улсын жилийн тєсвийг нугалж, хэдэн их наядаар хэмжигдэх мєнгийг хоёрхон жилийн хугацаанд босгосон. Vvнээс хойш хоёр хавар єнгєрчээ. Хонконгийн хєрєнгийн биржийн гол арилжааны нэг Хєшєєтийн хувьцаа одоо ч байнга, тогтвортой арилжаалагдаж байна. Єчигдрийн буюу 2011 оны дєрєвдvгээр сарын 05-ны 16 цагийн байдлаар 1.88 хонконг долларын ханштай байв. Сvvлийн хэдэн сарын байдлаар 1-2 хонконг долларын хооронд хэлбэлзэж байгаа энэ хувьцааг арилжаалагдсан тоонд нь харьцуулбал хамгийн багаар тооцоход есєн тэрбумаар vнэлэгдэх хєрєнгєтэй болжээ.

Харамсалтай нь энэ их хєрєнгийн ганц ч цент нь Монголын байтугай Ховдын жирийн малчинд хамааралгvй. Бvгд БНХАУ-ын нэр бvхий дєрвєн ноёны болон бусад гэх тодотголтой бидний vл мэдэх хvмvvсийн хєрєнгє. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ эрх баригчид болон уншигчдынхаа анхаарлыг Монголын баруун хязгаарын Тавантолгой болох Хєшєєтийн зvг дахин хандуулж, авлигад идэгдсэн эрх мэдэлтнvvдийн оролцоотойгоор монголчуудаас хулгайлж авсан Хєшєєтийн баялагт эзэн суусан хятад ноёдын хэн нь хэн болохыг хvргэж байна.

ХЯТАД НОЁДЫН ХЭН НЬ ХЭН БЭ?

“Mongolian Energy Corporation” компанийн вэб сайтад хоёр жилийн ємнє мэдээлснээр тус компанийн хяналтын багц буюу 51 хувийг БНХАУ-ын дєрвєн иргэн эзэмшдэг. Хамгийн их буюу 25 хувь нь Лю Чэн Лин гэдэг хvний мэдэлд байсан.

Тухайн vед энэ хvний талаарх мэдээлэл БНХАУ, Хонконгийн хэвлэлийнхний гол сэдэв болж тvvнийг Мv Ма-гийн гэх алдарт авлигын хэрэгт нэр холбогдож байсан нууц ноёнтон болохыг илчлэн шуугиж байлаа. Эдvгээ тvvний хувь эзэмшил буурсан ч гол хувьцаа эзэмшигчийн нэг хэвээр vлджээ. Энэ оны хоёрдугаар сарын 28-ны єдрийн байдлаар “Mongolian Energy Corporation”-ий хувь эзэмшилд єєрчлєлт орж, 30.32 хувийг нэр бvхий хувьцаа эзэмшигч болон захирлууд нь эзэмшиж, 69.68 хувийг нь нийтэд арилжаалж байна. Vvнээс хамгийн гол хувьцаа эзэмшигч эрхмvvдийг танилцуулъя.

1. Lo Lin Shing буюу Simon. “Мо Эн Ко”-гийн хамгийн их буюу 18,21 хувийг эзэмшдэг. Америк, Хонконгийн давхар иргэншилтэй хятад хvн. “Mongoian energy corporation”-ийг vvсгэн байгуулагч. “Шинэ дэлхий” группийн ерєнхийл єгч. Эдvгээ “Mongoian energy corporation”- ий ерєнхийлєгчєєр ажилладаг. Албан ёсны сайтад мэдээлснээр 18.21 хувийг гэр бvлийнхэн болон компаниараа хамтран эзэмшдэг.

2. Хоёр дахь гол хувьцаа эзэмшигч Liu Cheng Lin. Хонконгийн хєрєнгийн бирж дэх тус компанийн мэдээллээр 12 хувийг дангаараа эзэмшиж байна. Хятадын “Санхvv, эдийн засаг” сэтгvvл, “Санхvv, эдийн засгийн цаг” сонин болон www.mpfinance.com, news.sins.com зэрэг сайтад энэ хvний талаар эрэн сурвалжилсан олон нийтлэл гарсан. Тvvний жинхэнэ нэр нь Лю Ай Динг мєн Лью Ши Чи гэсэн нэр хэрэглэдэг. БНХАУ даяар дуулиан тарьж байсан “Мv Ма”-гийн гэх авлигын хэргийн гол холбогдогч болохыг Хятадын сэтгvvлчид олж тогтоосноо зарласан. Vvнээс болоод тухайн vед Хонконгийн биржийн хяналт шалгалтынхны анхааралд єртєж биржийн худалдааг нь зогсоон шалгасан талаар хэвлэлvvдээр нь шуугиж байв. Хєшєєтийн хувьцаа хоёр жилийн ємнє Хонконгийн биржийн рекордыг тогтоож vнэд хvрч байх vед тvvний хувь хэмжээ 25 орчим тэрбум хонконг доллараар vнэлэгдэж байсан.

3. Cheng Yu Tung болон хамтрагчид. Нийтэд арилжаалагдсан хувьцааны 3,41 хувийг эзэмшдэг.

4. Cheng Kar Shun, Henry болон хамтрагчид. Нийтэд арилжаалагдсан хувьцааны 5.97 хувийг эзэмшдэг. Ийм дєрвєн эрхэм Хєшєєтийн баялгаар Хонконгийн хєрєнгийн бирж дээр босгосон олон тэрбум долларын хєрєнгийг эзэмшиж байна. Vvнээс харахад Хєшєєт Монголын биш Хятадын бизнесменvvдийн мєнгєний сан хємрєг болжээ. Харин бусад буюу нийтэд худалдаалсан 69.68 хувийг эзэмшигчдийн дотор монгол хvн байгаа болов уу.

Хонконгийн хєрєнгийн биржийн дvрэм, журмаар “жижиг” хувьцаа эзэмшигчдийг нэг бvрчлэн зарладаггvй. Тиймээс Хєшєєтийг монголчуудаас хамгаалахын тєлєє дуу нэг, дугтарвал хvч нэгддэг Монголын нэр бvхий улстєрчид тэдний дунд давхиж явааг vгvйсгэх аргагvй. Хєшєєт тєслийг санаачлагч гэдгээрээ монголчуудад танил болсон У.Барсболд гэх эрхэм “Мо Эн Ко” компанийн Монгол дахь гол “босс” гэдгийг бvгд мэднэ. Єєрєє ч хятадуудтай хамтран энэхvv тєслийг санаачилснаа хvлээн зєвшєєрсєн.

“Хєшєєтийн хэмээх орон нутгийн жижигхэн уурхайд хєрєнгє оруулбал ашигтайг ухуулан ятгаж, уяруулан зєвшєєрvvлж чадсан эрхэм бол МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд. Цагтаа хориод мянган малаа нэгдэл, нийгэмд тушааж, Цэцэг сум, Цэцэглэх нэгдлийн даргаар ажилласан євєє Лханаасvрэнгийнхээ нутгийн vvцийг задалж, єєд нь татуулах тєсєл рvv мань эр “Шинэ дэлхий” группийн босс, Америк, Хонконгийн иргэн Саймон Луг оруулж чадсан юм” хэмээн зарим хэвлэлээр мэдээлсэн. Энэ нийтлэлд єгvvлснээр У.Барсболд Хєшєєттэй хамгийн их хамааралтай нь бvр ч ил болсон.

Тиймээс Монголын талаас Хєшєєтийг хятадуудад санал болгосон гэх утгаараа энэ эрхэм тодорхой хэмжээний хувь эзэмшил, оролцоо нєлєєтэйг vгvйсгэх аргагvй. Бизнес бол бизнес шvv дээ. Тєрсєн нутгаараа дэнчин тавьж, ямар ч ашиггvй наймаа хийнэ гэж байх уу.

“Мо Эн Ко” компанийн 69,68 хувийг худалдан авсан олон “жижиг” хувьцаа эзэмшигчдийн дотор Хєшєєтийг стратегийн ач холбогдолтой ордод оруулж, ховдчууд тєдийгvй монголчуудад хувь хишиг хvртээх хvсэл сонирхолгvй байгаа нэр бvхий улстєрчид тэдний дунд байгааг зарим эх сурвалж vгvйсгээгvй. Харин газар доорх баялагтаа эзэн нь хэмээн Vндсэн хуулиар тунхагласан Монголын ард тvмэн юутай хоцорч байгаа билээ.

Эх сурвалж: Залуу цэг ком

Thursday, April 14, 2011

одорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай

Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсугай.
2. Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений
орд, Монгол Улсын Засгийн газраас бусад хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж
байгаа Төмөртэйн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг
хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй.
3. Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан ашигт малтмалын ордын болон энэ тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг
нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж
шийдвэрлүүлж байхыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.
4. Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь
хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т
үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
д/д
Ордын нэр
Ашигт малтмалын төрөл
Байршил
Тайлбар
1.
Чулуун нүүрс
Өмнөговь, Цогтцэций
Тавантолгой ХК, Энержиресорс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна.
2.
Нүүрс
Өмнөговь, Гурвантэс
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
3.
Хүрэн нүүрс
Улаанбаатар, Багануур
Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Багануур” ХК олборлодог.
4.
Хүрэн нүүрс
Говьсүмбэр, Шивээговь
Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.
5.
Уран
Дорнод, Дашбалбар
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
6.
Уран
Дорнод, Дашбалбар
7.
Уран
Дорнод, Дашбалбар
8.
Төмрийн хүдэр
Сэлэнгэ, Хүдэр
Уг ордын тусгай зөвшөөрлийг “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. Нөөц тооцсон талбайг хамааруулна.
9.
Зэс, молибдени
Өмнөговь, Ханбогд
Ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно.
10.
Зэс, молибдени
Дорноговь, Мандах
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
11.
Зэс, молибдени
Орхон,
Баян-Өндөр
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.
12.
Фосфорит
Хөвсгөл, Алаг- Эрдэнэ
Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
13.
Алт
Сэлэнгэ,
Баянгол
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
14.
Цайр, хар тугалга
Сүхбаатар, Сүхбаатар
Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
15.
Мөнгө
Баян-Өлгий, Ногооннуур
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.
Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

д/д
Ордын нэр
Ашигт малтмалын төрөл
Байршил
Тайлбар
1.
Улаан-Овоо
Нүүрс
Сэлэнгэ, Түшиг
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
2.
Өвдөг худаг
Нүүрс
Дундговь, Баянжаргалан
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа.
3.
Баянтээг
Нүүрс
Өвөрхангай, Нарийнтээл
Хувьцаат компани ашиглаж байгаа.
4.
Нүүрст хотгор
Нүүрс
Увс, Бөхмөрөн
Хувьцаат компани ашиглаж байгаа.
5.
Хар тарвагатай
Нүүрс
Увс, Өмнөговь
Хувьцаат компани ашиглаж байгаа.
6.
Адуунчулуун
Нүүрс
Дорнод, Хэрлэн
Хувьцаат компани ашиглаж байгаа.
7.
Тэвшийн говь
Нүүрс
Дундговь, Сайнцагаан
Хувьцаат компани ашиглаж байгаа.
8.
Талбулаг
Нүүрс
Сүхбаатар, Баруун-Урт
Хувьцаат компани ашиглаж байгаа.
9.
Чандган тал
Нүүрс
Хэнтий, Мөрөн
Хувьцаат компани ашиглаж байгаа.
10.
Хөөтийн хонхор
Нүүрс
Дундговь, Баянжаргалан
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
11.
Хөөт
Нүүрс
Дорнод, Матад
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
12.
Налайх
Нүүрс
Улаанбаатар, Налайх
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, уул техникийн нөхцөл хүндэрсэн.
13.
Алаг тогоо
Нүүрс
Дорноговь, Даланжаргалан
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, нэмэлт хайгуулыг хувийн хөрөнгөөр хийсэн.
14.
Зээгт
Нүүрс
Говь-Алтай, Чандмань
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа.
15.
Могойн гол
Нүүрс
Хөвсгөл, Цэцэрлэг
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа.
16.
Сайхан-Овоо
Нүүрс
Булган, Сайхан
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа.
17.
Баргилт
Төмрийн хүдэр
Хэнтий, Дархан
Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй.
18.
Төгрөг нуур
Нүүрс
Төв, Баян
Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй.
19.
Наран толгой
Алт
Төв, Жаргалант
Одоо бага хүчин чадлаар ашиглаж байгаа.
20.
Тавт
Алт
Булган, Тэшиг
Хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц өссөн.
21.
Төмөр толгой
Төмрийн хүдэр
Дархан-Уул, Хонгор
Тусгай зөвшөөрлийг цуцалсан.
22.
Баян давааны бүлэг орд
Цагаан тугалга, гянтболд
Төв, Эрдэнэ
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй.
23.
Улаан Уул
Цагаан тугалга, гянтболд
Баян-Өлгий, Улаанхус
Одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа.
24.
Жанчивлан-гийн бүлэг орд
Цагаан тугалга, гянтболд
Төв, Эрдэнэ
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй.
25.
Цагаан даваа
Цагаан тугалга, гянтболд
Төв, Баянчандмань
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа.
26.
Мөнгөн Өндөр
Мөнгө
Хэнтий, Өмнөдэлгэр
Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй.
27.
Хөх адар
Зэс, цайр
Баян-Өлгий, Толбо
Хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийгдэж байгаа.
28.
Шаврын царам
Пироп
Архангай, Тариат
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа.
29.
Шүдэн уул
Чулуун давс
Увс, Давст
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй.
30.
Ширээ уул
Гөлтгөнө
Дундговь, Дэлгэрхангай
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
31.
Өвдөг худаг
Хүрэн нүүрс
Дундговь,
Өндөршил
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа.
32.
Цайдам нуур
Хүрэн нүүрс
Төв,
Баян
Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн.
33.
Цагаан цав
Цеолит
Дорноговь, Сайхандулаан
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа.
34.
Манхан уул
Фосфорит
Хөвсгөл, Алаг- Эрдэнэ
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
35.
Онгилог нуур
Фосфорит
Хөвсгөл, Алаг- Эрдэнэ
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
36.
Лугийн гол
Газрын ховор элемент
Дорноговь, Хатанбулаг
Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн.
37.
Хонгор
Жонш
Дорноговь, Даланжаргалан, Айраг
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
38.
Улаан
Цайр, хар тугалга
Дорнод, Дашбалбар
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.
39.
Цав
Цайр, хар тугалга
Дорнод, Чойбалсан
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.