Showing posts with label ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ. Show all posts
Showing posts with label ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ. Show all posts

Friday, April 22, 2011

АЦС барих ажил арванхоёрдугаар сараас эхэлнэ

1 цаг 9 минутын өмнө

http://resource.news.mn/biznes/photo/2010/10/14eb6491a5890439/8c95e40358ed91a1big.jpgМонгол Улсад атомын цахилгаан станц барих ажил 2011 оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх бололтой. Уг станцыг барих хөрөнгө, санхүүжилтийг Өмнөд Солонгосын тал хариуцах гэнэ. Монголд атомын цахилгаан станц барих асуудалд солонгосчуудтай хамтран ажиллах гэрээг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат үзэглэсэн гэнэ. Харин “Ногоон эвсэл”-ийн зүгээс цөмийн цахилгаан станц барих асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

Ж.ГЭГЭЭ

Ц.Түмэндэлгэр: Цөмийн хог хаягдлыг булах асуудлаар дүрэм журам одоогоор байхгүй

1 цаг 5 минутын өмнө

Олон улсын цөмийн хог хаягдлыг Монголын газар нутагт булна гэсэн утга бүхий нийтлэл хэвлэлээр бичигдэх болсон. Энэ талаар Цөмийн энергийн газрын Изотоп конторын дарга Ц.Түмэндэлгэрээс тодрууллаа.

-Цөмийн хог хаягдал Монголд булшлах асуудал яригдаад байгаа. Энэ үнэн үү?

-Манайд ашигласан цөмийн түлш булшлах талаар ямар нэгэн хэлэлцээр хийгдсэн юм байхгүй байгаа. Манайхаас энэ талаар албан ёсны мэдэгдлийг гаргасан. Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газраас дээр дурьдсанчлан асуудлаар гадаадын байгуулага, засаг захиргааны нэгж, хувь хүмүүстэй ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй, гэрээ хэлцэл хийх хууль эрх зүйн үндэслэлгүй гэдгийг илэрхийлсэн байгаа.

-Цөмийн хог хаягдлыг булшлахад тодорхой стандарт байдаг байх. Монголд энэ стандартыг хэр баримталдаг вэ?

-Цөмийн хог хаягдлыг булшлах байгууламжийн аюулгүй байдалтай холбоотой Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан зөвлөмжүүд байдаг. Манайд энэ талаар боловсруулсан дүрэм журам одоогоор байхгүй.

-Цөмийн хог хаягдлыг булшлахад байгаль экологид ямар нөлөө үзүүлэх бол?

-Цөмийн хаягдал, ашигласан түлшийг булшлах газрын сонголт, аюулгүй хадгалах нөхцөл хэр зэрэг шийдэгдсэнээс хамаарч хүн ам, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөө хамаарна. Мэдээж хүн ам, нийгэм байгаль орчинд аюулгүй байдлыг нь бүрэн хангаж дүрэм журмынх нь дагуу булшилах ёстой.