Showing posts with label УРАН. Show all posts
Showing posts with label УРАН. Show all posts

Sunday, June 5, 2011

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг байж чадсан уу

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг байж чадсан уу

1 цаг 15 минутын өмнө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, мон­голчууд тус улсын Ерөнхий сайд В.Путины “Шатахууны нийлүүлэлтэд онцгой ан­хаарал хандуулна” гэсэн аман ерөөл­тэй хоцров. Харин нөх­цөл байдал Монголд хэ­вээр… Хятадаас гуйсан ша­та­хууныхаа хариуд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ха­туухан болзолд уначихсан яваа. Их удалгүй шатахуун нийлүүлэхээ амласан Хятадын талын болзлыг УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол нефть, нефтийн бүтээгдэхүүний ний­лүүлэлт шууд Оросын эрх­шээлд үлддэгээрээ үлдэнэ. Энэ нь Оросын талд эзэрхэг гүрний эзэрхэг бодлогоо Мон­голд хэрэгжүүлэх их бо­ломжоо хадгалж үлдэхэд тус­тай гэсэн үг. Тэд энэ ашиг сонирхлоо ч Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийн айлчлалын үеэр нэвт шувт мэдрүүлэв.
Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг бид муу хэлэх нь олонтаа ч тэрбээр их өрийг тэглэж чадсан гавъяатай. Оросуудаас салгахаа сал­гаж, өгөхөө өгч явсан нэ­гэн. Хэдийгээр 2006 оны арван­хоёрдугаар сарын 6-ны өдөр В.Путин уулзалтаа цуцласан даруйд Асгатын мөнгөний ордыг тус улсын “Полиметал” компанийн эзэмшилд шил­жүүлж байсныг нь эс тооцвол шүү дээ. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын Орост хийсэн айлчлал ч тэр “Атар III” аяныг өсч өндийхөд “Орос тус­лана” гэсэн шууд утга бүхий хариулттай ирж байсан. Гэхдээ тэрбээр үүнийхээ төлөө ураны талбарт хамтарч ажиллах “Дорнод уран” компанийг бай­гуулах эрхийг нээж, тө­мөр замын чиглэлээр “Дэд бүт­цийн хөгжил” компани байгуулах замыг засч, үүгээ­рээ дамжуулж Оросын эрх ашгийг Монголын дэд бүт­цийн талбарт тунхагласан нь нууц биш. Харин Ерөнхий сайд С.Батболдыг 2010 оны хоёрдугаар сард Австри, Ун­гарт айлчлах үед нь В.Путин яарал­тай дуудаж, эх орондоо аваач­сан. Бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхий сайдыг дуудаж аваачихдаа тэрбээр “С.Баярын үед баталсан хамтарсан компанийн хувь заяаг түргэт­гэсэнгүй” хэмээн болзол тулган загнаж байж багахан хэм­жээний будаатай эх орон руу нь буцааж байлаа. Харин “Барууны үзэл баримтлалыг дээдлэгч, Оросын шууд удирдлагаас ангид ажиллаж чадах Монголын цорын ганц ард­чилсан Ерөнхийлөгч” гэ­дэг дүгнэлтээр дэлхийд та­нигдсан Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн айлчлалд энэ мэт ганц ч гэсэн тодорхой үр дүн гарч чадсангүй.

Тэрбээр айлчлалынхаа анхны өдрөө “Монголчууд хоёрхон хөрштэй. Итгэж болох орноор манай дийлэнх иргэн ОХУ-ыг нэрлэдэг. Монголчууд хамгийн хүнд хэцүү үедээ ч хойд хөршөө түшдэг” хэмээн тал засаад ч тусыг олсонгүй. Учир нь, хоёр улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд ганц ч эцсийн хариулт байгаагүй бөгөөд зөвхөн “Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулна. Судалж үзнэ” гэсэн утга давамгайлж байв. Шатахууны тухайд ч адилхан. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “Роснефть” ком­панийн нөөцөөс даруй нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Засгийн газрын ор­­логч дарга И.И.Сечин бо­­лон бусад холбогдох ал­баны хүмүүстээ үүрэг бол­гож. Цаашлаад “Нефть хан­гамж, тээвэрлэлтийн хувьд цаашид алсыг харсан арга хэмжээг авах хэрэгтэйг хоёр тал бодолцох хэрэгтэй” хэмээжээ. Энэ нь шатахууны нийлүүлэлт хэвийн хэмжээнд хүртлээ хол гэдгийг нотолж буй. Магадгүй энд манайд шатахууны хомсдол хэзээ үүссэнийг барагцаалахад буруудахгүй байх. Тэр хугацаа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Мед­ведевт ялалтын баярын мэнд хүргэж, утсаар ярьсан тэр үетэй давхцах аж. Нэг ёсны тавдугаар сарын дунд үеэс хойш манайд үндсэндээ шатахууны хомсдол нүүрлэж, Оросын тал шууд экспортоо хаасан нь нууц биш.

Дээр нь, тэд өнөөдрийг хүртэл Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгчийг хүлээж авахаас татгалзаж байсан. Гэтэл тодорхой бус шалтгаанаар хойшилж байсан айлчлалын тов шатахууны хомдслын үед гэнэт тодорч, улмаар Оросын хэвлэлд “Монголын Ерөнхийлөгч шатахуун гуйхаар ирлээ” хэмээн бичиж буй нь бас л нэгийг бодогдуулах асуудал юм.

Учир нь, манай төр засгийн удирдлагууд тодорхой шахалт, дарамтад орж байсан баримт хангалттай олон бий. Тэд эх орондоо дуудаж аваачих төдийгүй эх оронд маань ч ирж дарамталж байсан түүхтэй. Наад зах нь, “МонАтом” компанийн удирдлага Канадад дур мэдэн “Дорнод ураны ордын лицензийг “Хан ресурс”-ын талд ойрын хугацаанд шилжүүлнэ” гэсэн гэрээ байгуулсан гэх мэдээлэл хэвлэлд гарах даруйд баруун аймгуудын тогийг Оросын тал тасалж байсан. Улмаар “РосАтом” корпорацийн тэргүүн С.Кириенког Монгол руу илгээж, Ерөнхий сайд С.Батболдоос “Дорнод уран” компанийн үйл ажиллагааг ойрын хугацаанд идэвхжүүлнэ” гэсэн амлалт авч байсан. Баруун аймгуудын гэрэл ч тэр даруйд нь ассан. Гэхдээ энэ бол нэг л жишээ.

Үүнээс өмнө Оросын Ерөн­хийлөгч Д.Медведев 2009 оны наймдугаар сард манай улсад айлч­лахдаа “Их өрийн гэх тодотголтой 11 тэрбум ам.долларын өрийн 98 хувийг тэглэсэн. Үлдсэн 188 сая орчим ам.долларын өрийн сууд­лыг стратегийн түншлэлийн хү­рээнд зохицуулах боломжтой. Стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Ямар улстай хамтрахаа сонгох нь тухайн улсын эрхийн асуудал байдаг. Гэвч бид түүхээ мартаж болохгүй. Бас өөрчилж болохгүй. Манай хоёр орны харилцаа мянган жилийн түүхтэй. Амжилттай сайн хөгжиж байгаа уламжлалт төслүүдээс гадна эрчим хүч, ураны салбарт шинэ шинэ төслүүд яригдаж байгаад бид бүхэн баяртай байгаа. Нэг үгээр хэлбэл бидний харилцаа сайн явж байна” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь нөгөө л хоёр улсын хамтарсан “Дорнод уран” компани, төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Дэд бүтцийн хөгжил” компанийн өмөг түшиг болсон гэхэд буруудахгүй. Улмаар Тавантолгой ордыг ашиглахад төмөр замаар дамжуулж “Гол судсыг нь манайх атгана” гэх дипломат сануулга өгсөн тухай ч яриа байдаг. Их гүрний Ерөнхийлөгч зүгээр ч нэг Ялалтын баярын тууз хайчлах гэж ирдэггүй юм гэдгийг тэрбээр энэ үгээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баталсан. Нэг ёсны энэ нь манай улсын ардчилсан Ерөнхийлөгчид Оросын төрийн тэргүүний үзүүлсэн анхны дарамт байсан биз.

Ерөнхий сайд В.Путины хувьд гэхэд япончуудтай “Монголын ураныг танайтай хамтарч ашиглана” гэж амлачихаад Монголд үдлээд буцахдаа “Танай ураныг манай улс Японтой хамтарч ашиглана шүү” хэмээн тулгасан. Тэр цагаас хойш манай Засгийн газрын зүгээс “Япон бол яалт ч үгүй гуравдагч түнш мөн” гэх тайлбарыг цаг ямагт илэрхийлэх болсон. Энэ бүхэн яах аргагүй бодит шахалтууд.
Гэхдээ дээрх бүх шахалт давхар тодорхой нэг үр дүнг илтгэдэг байсан. Харин энэ удаагийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын ту­хайд нэг ч тодорхой тохиролцоо, эцсийн хэлэлцээр гэж байсангүй. Тэд Ерөнхий сайд С.Батболдыг Кремльд дуудаж загнасан шигээ Ц.Элбэгдоржид хатуурхаагүй ч түүнийг басамжилж, “Монгол Улсыг нээрээ л шатахуунгүй болвол бид л тусална. Өөр хэн ч биш. Ийм болохоор бидний эрх ашгийг тунхагла” хэмээв. Тэд ийнхүү тусгаар улсын Ерөнхийлөгч бардам байх ёстой гэдэг зарчмыг хүссэнээрээ нухчин дарав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч шатахууны хомсдлоос үүдээд эрхэмсэг байх чанараа энэ удаад албан хүчээр гээсэн байж болох. Ерөнхийд нь айлчлалын үр дүнг харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаад эрхэмсэг байж чадсангүй. Гэсэн ч монголчууд “Ерөнхийдөгч Ц.Элбэгдоржийг эрхэмсэг бай­гаасай” хэмээн цаг ямагт хүсэх нь тодорхой. Иймд энэ хүслийг эцсийн өгүүлбэрээрээ дамжуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дайхад буруудахгүй биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Wednesday, May 18, 2011

Хятадын компани Монголд уран олборлоно



1 цаг 41 минутын өмнө
Хятадын компани Монголд уран олборлоно
Монголын Дорнод аймгийн зүүн хойд хязгаарт орших 16 мянган тонн ураны нөөц бүхий Гурванбулаг ордыг эзэмшдэг “CNNC International” компани олборлолтын үйл ажиллагаагаа 2015 оноос эхлэх тухайгаа мэдэгдлээ.

Үүний өмнө тус компани Монголын Засгийн газартай ашиглалтын эрх авах талаар хэлэлцэх юм байна. Гурванбулаг орд нь Монголын стратегийн ордуудын нэг юм. “CNNC International” Хятадын төрийн өмчийн “China National Nuclear Corporation”-ы салбар компани бөгөөд метал цутгамалын үйлдвэрээ 159 сая хонконг доллараар зарснаа давхар мэдэгджээ. Уг шийдвэр нь түүхийн эдийн болон урсгал зардал нэмэгдсэнээс гадна ажиллах хүчний хүрэлцээгүй байдалтай холбоотой юм байна. Харин худалдаанаас олсон хөрөнгөө ураны хайгуул, худалдааны үйл ажиллагаандаа зарцуулахаар төлөвлөжээ.

Хэрэв Засгийн газартай хийх хэлэлцээр нь амжилттай болбол ураны төслийнхөө барилга угсралтын ажлыг тэд ирэх жилээс эхлүүлэн, 2015 оноос жилд 500 тонноос дээш хэмжээний уран олборлон, худалдах тухайгаа мэдээлжээ.

Тус компани нь Монголоос гадна Нигер дэх ураны төслийн 37.2 хувийг эзэмшдэг байна. CNNC International өмнө нь Гурванбулаг төслийг бүрэн эзэмшдэг Канадын “Western Prospector Group” компанийн 69.5 хувийг 2009 оны зургадугаар сард худалдаж авчээ. Дараа нь мөн оны наймдугаар сард үлдсэн 30.5 хувийг нь авсан байна. Энэхүү худалдааны хэлцлийг хийхээс өмнө дөрөвдүгээр сард “Western Prospector Group” нь тус компанийн хайгуулын хоёр лицензийг гурван сарын хугацаанд цуцлахаар болсон тухай мэдэгдлийг Ашигт Малтмалын газраас авч байжээ.

“Western Prospector Group” нь Гурванбулаг ордын хайгуулын ажлыг 2010 онд хийж дууссан аж. Үүний өмнө буюу 2008 оны 12-р сард тус компани Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар Гурванбулаг төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулснаа зарлаж байжээ. Удалгүй сарын дараа төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн дүнг мэдээлсэн байна. “Western Prospector”-ын эзэмшилд мөн Стратегийн “Мардай” ураны орд байдаг бөгөөд нэг мянга гаруй тонн ураны нөөцтэй юм.

Б.Төгсбилэгт

Friday, April 15, 2011

Уран олборлоход хортой юу?

Уран гэхээр Монголчууд бид цацрагт идэвхт, байгаль дээр өргөн тархалттай металл гэхээсээ илүүтэй ховор, хор хөнөөл нь гамшгийн түвшинд хүргэх аюултай, онц чухал “стратегийн” түүхий эд гэсэн ойлголт давамгайлдаг. Харин ураныг байгаль дээр өргөн тархацтай металл хэмээн ярьдаг. Түүнчлэн хор хөнөөл багатай гэх тохиолдол ч цөөнгүй яригддаг.

Ураны олборлолт ирэх жилээс эхэлнэ гэж байгаа. Харин одоогоор хайгуулын ажлууд хийгдэж байна. Тодруулж хэлбэл АНУ, Орос, Канад, Франц, Хятад зэрэг улсуудын төлөөлөгчид 20 гаруй ордод хайгуулын ажил явуулж байгаа. Энэ удаад Уран тийм ашиг тустай, нийгэм эдийн засагт тэгж нөлөөлнө гэдгийг ярихыг хүссэнгүй. Харин үнэхээр олборлолт хийх төвшинд бидэнд стандарт гэсэн зүйл байна уу. Ураны олборлолт явуулж байгаа компаниуд хэрхэн ажил үүргээ явуулж байгаа бол. Үүнийг нь хянах тогтолцоо байна уу гэдгийг мэдэхийг хүссэн юм. Саяхан УБ хотоос 60-хан км зайд хятадууд уран олборлож байна гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч тухайн орон нутгийнхан энэ мэдээллийг үгүйсгэсэн. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол бидэнд ямар их хор хөнөөл учрахыг мэдэхгүй. Уран бол цөмийн зэвсэг хийх гол түүхий эд бөгөөд цөмийн цахилгаан станцад бас ашигладаг гэдэг ойлголтоос өөр мэдээлэл алга. Гэтэл ураныг олборлохдоо тусгай хамгаалалтын хувцас өмсдөг, гэхдээ үүний нөлөөлөл тийм ч тус болдоггүй хүний ДНК-д маш сөрөг нөлөө үзүүлдэг байна. Саяхан нэг танил маань ураны хайгуулын компанид таван хоног ажиллаад ирэхдээ нүүр гар зэрэг биеийн ил харагдах хэсэг нь борложээ. Гэхдээ наранд хөрслөг байдлаар борлох бус, түлэгдсэн байдалтай борлосон байсан. Мөн түүний олборлолт явуулахаас өмнө авсан шарх энэ хугацаанд эдгэсэнгүй. Жишээ авсан эх сурвалжийн хэлж буйгаар нүд нь аргаж, ил харагдах шарх нь уран олборлох тэр орчинд эдгэдэггүй байсан талаар тайлбарлалаа. Энэ хүн үндсэндээ яг таван хоног ураны хайгуулын компанид ажилласан юм. Харин үнэхээр ураны хортой холбоотой юу гэдгийг нотлоход хэцүү юм. Гадны хөгжингүй орнуудын иргэд уран олборлолт, радиацийн тухай , түүнээс хэрхэн хамгаалах тухай мэдлэг олгодог. Харин манайд ураны салбарт ажиллагсад хордлогоос хамгаалдаг арга хэрэглэдэггүй юм байна. Энэ нь хордсон эсэхээ мэдэхгүй байна гэсэн үг юм. Уран олборлох түүнээс дутахгүй радиаци гардаг. Тиймээс тэрхүү цацраг идэвхт бодис орчныг хордуулан ус, ургамалд үлддэг. Мөн уранаас альфа туяа илэрдэг. Энэ нь урантай чулуулгийг нунтаглах үед идэвхжиж бета, гамма туяа болж хувирдаг. Бета туяа гэдэг нь элементийн цөмийг тойрон эргэлдэж байгаа электрон тасран гарч байгаа хэрэг бөгөөд электрон хасах цэнэгтэй учраас хүний биед орох нь хялбар бөгөөд орчноо ионжуулдаг. Бета туяа нь цаасыг хялбар нэвчих боловч хуванцар материалыг чаддаггүй. Энэ туяа нь хүний эрхтэнд шууд нөлөөлөх чадвартай. Гамма бетагаас хэд дахин хүчтэй цацраг юм

Thursday, April 14, 2011

Монголын ураны нөөц нэмэгдэж байна

АЦС-уудын байршил. Зураг дээрх тод хараар тэмдэглэгдсэн хэсэг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс

МОНГОЛ УРАН

Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрсээрээ төвийн тоглогч, зэсээ­рээ довтлон тоглогч болж байна. Дээр нь бидэнд алт, төмөр, нефть, цайр нүүрс гэх мэт хангалттай баялаг бий. Удахгүй бид нэг хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлнэ. Ойрын ирээ­дүйд дэлхийн зах зээлд алт, зэс, уран, цайр, нүүрс баталгаатай үнэд орно гэж шинжээчид үзэж байна. Дэлхийд уран олборлолт, боловс­руулалтаар тэргүүлэгч Францын "Arevo" компани Дорноговь айм­гийн Улаанбадрах сумын Долоон уул гэдэг газарт хэдэн жил хайгуул хийсний эцэст урьдчилсан байд­лаар арав гаруй мянган тонны нөөцтэй ордыг илрүүлжээ. Нөөц цаашид хэд дахин нэмэгдэх бо­ломжтой. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олбор­лолтын туршилт явуулж 2.5 тонн ураны хүдэр олборлосон байна. Энэ үзүүлэлт нь зургадугаар са­раас үйлдвэрлэлийн туршилт эхлэх боломж олгож байгаа аж. Ураны салбарт энэ хугацаа бол маш том амжилт бөгөөд цаашид ураны үйлдвэрлэл буюу шар нунтгийн үйлдвэрийг байгуулах хугацааг богиносгоно. Манай улсад уран ийм л түвшинд боловсруулагдана. Монголд нийтдээ 65 мянган тонн ураны нөөцтэй гэх таамаг байгаа. Энэ нь цаашид өсөх өндөр магад­лалтай гэнэ. Гэхдээ монголчууд дэл­хийн зах зээл дээр ураны то­моо­хон тоглогч болох ямар ч бо­ломжгүй гэнэ. Учир манайд илэр­сэн нөөц дэлхийн ураны том тог­логч болох Казахстан, Канад, Австрали, АНУ, ОХУ зэрэг том ах нарын дэргэд жижигт тооцогдоно. Одоогоор бид Франц улстай бодит гэрээ байгуулахад ойрхон байгаа гэнэ. Монгол уран дэлхийн зах зээлд нэвтрэх улмаар тойрогт багтах хамгийн дөхөм зам бол "Арева" компанитай хамтрах. Уран шар нунтаг болтлоо ямар ч аюул­гүй эд. Манай хил дотор ийм хэм­жээнд боловсруулагдана. Гэхдээ энэ бүхнийг хийхэд бидний хүч мөхөсдөнө. Тэр тусмаа байгаль орчин, хүний аюулгүй байдалд хамгийн ээлтэй технологи шаар­дагдана. Энэ бүх шаардлагыг хайгуулаас эхлээд дахин боловс­руулалт хийдэг дэлхийн ганц ком­пани болох Францын "Арева" компани хангаж байна. Тэд ураныг олборлохдоо газрын гүнд уусгах аргыг хэрэглэнэ. Энэ газраа өрөм­дөж дээрээс уусмал хийх замаар уранаа цуглуулж авна. Дараа нь нүхээ усаар цэвэрлэнэ. Хөрсний гадаргууд ямар ч хохирол учруу­лахгүй. Газрын гүнээс авсан ураны эзлэхүүн маш бага тул хөрсний байрлалд ямар ч өөрчлөлт гарах­гүй гэнэ. Дээр нь монгол ураныг зөвхөн олборлох нь өндөр ашиг олчихлоо гэсэн үг биш гэнэ. Түүнийг тээвэрлэх, хадгалж, хамгаалах, борлуулах, ашиглах гэрээ хэлцэл хийх нь дэлхийн томоохон гүрнүү­дээс хамааралтай байдаг аж. Энэ бүхэнд бид цаг, хөрөнгө зарахгүй байх ганц боломж нь ураны томоо­хон тоглогчтой хамтрах гэнэ. Дэл­хийд жилд 70 мянган тонн уран шаардлагатай. Харин өнөөгийн байдлаар жилд 50 орчим мянган тонн уран олборлож байна. Түү­гээр ч зогсохгүй дахин Атомын цахилгаан станц (АЦС) баригдах төслүүд хэрэгжиж байна. Энэ нь ураныг улам үнэд оруулна гэсэн үг гэнэ. 2007 онд нэг кг уран 300 ам.доллар хүрч байсан. Харин өнөөдөр 144 ам.доллар байна. Ураны үнэ буурсан шалтгаан нь Чернобылийн АЦС-д осол гарсан­тай холбоотой гэнэ. Түүнээс болж олон төслүүд зогссоноор ураны үнэ буурчээ. Харин одоо сэргэж байна. Одоогийн үнээр нэг тонн уран 300 мянган ам.доллар. Харин манайд ирээдүйд хэд дахин өсөх 65 мянган тонн уран байна. Мон­голчууд зөвхөн уранаа үнэлэхэд л 20 тэрбум ам.доллартай болох нь. Ураны үнэ өсөх буурах, АЦС-уудын төсөл хэрэгжих эсэх нь АТС-ын аюулгүй байдлаас ихээхэн шалтгаалдаг аж.

АТОМЫН
ЦАХИЛГААН СТАНЦ АЮУЛТАЙ ЮУ?

Саяхан Японд болсон газар хөдлөлт, цунамигаас болж Фү­күшима-1 АЦС-д доголдол үүссэн. Үүнээс болж дэлхий дахинд бага­гүй түгшүүр төрсөн гэнэ. Чернобы­лийн ослоос хойш улс гүрнүүдийн түг­шүүр багасч АТС-уудын сэргэн мандлын үе ирж байсан энэ цагт Японд цунами нүүрлэсэн нь ийн айдас төрүүлсэн хэрэг. Гэхдээ АЦС бүхэн аюултай биш гэдгийг франц­чууд баталж байгаа гэнэ. АЦС-ын гуравдагч эрин эхэлсэн бөгөөд энэ нь өнөөгийн ямар газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт, хар салхины аюулыг тэсвэрлэх чад­вартай гэдэгт францчууд итгэлтэй байна. Үүнийгээ батлахын тулд тэд цаашид ч АЦС-ын төслүүдээ хэрэг­жүүлнэ. Япон, Украины АЦС-уудын хувьд бол хоёрдогч үеийн тех­нологи аж. Гэсэн ч Японы АЦС өнөөг хүртэл бодит аюул учруу­лаагүй байгаа нь дараагийн тех­нологи хэр найдвартай болохын баталгаа аж. АЦС-ын гурав дахь үеийн технологийг зохион бүтээгч, хэрэгжүүлэгч нь Францын "Аrevo" компани. Зүй нь АЦС ямар нэгэн ос­лын үед усаар дүүрээд унтрах зар­чимтай. АЦС нь ихэнхдээ 25-50 жи­лийн настай гэнэ. Гэхдээ энэ удах­гүй уртасна, найдвартай ажил­лагаа нь ч нэмэгдэх аж. Өмнө нь АЦС зөвхөн цахилгаан үйлдвэр­лэдэг байсан бол өнөөгийн шинэ технологиор дулаан ч хамт үйлд­вэрлэнэ. Харамсалтай нь энэ удаа Японд болсон цунами хөргөх хоо­лойг гэмтээж, бөглөснөөс доголдол үүссэн гэнэ. Энэ бүхнээс үүдээд улс орнууд хуучин үеийн технологитой АЦС-ыг зогсоох шийдвэр гаргаж байгаа болохоос АЦС-аас татгал­заж байгаа нэг ч орон байхгүй аж.

УРАН
ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь байгальд байдаг жирийн нэг эрдэс. Далаад жилийн тэртээ эрдэмтэд асар их хүчтэй эрчим хүч ялгаруулах чадвартайг нь тогтоо­сон аж. Түүгээр ч барахгүй цөмийн зэвсэг үйлдвэрлэж дэлхийн хоёр­дугаар дайнд оролцож байсан Японы ард түмэн дээр туршилт хийснээр тэр их хүч нь батлагджээ. Үүнээс хойш ураны хайгуул, олбор­лолт, боловсруулалт эрчимжжээ. Энэ хүйтэн дайны үед эрч хүчээ авснаар судалгаа, шинжилгээний үр дүнд энхийн зорилгоор ашиглаж болох эрчим хүчний эх болох нь тогтоогджээ. АЦС-ын төслүүд 1950 оноос хэрэгжсээр өнөөгийн түв­шинд хүрсэн аж. Хүйтэн дайны төгсгөлөөр ураны дайн харьцангуй намдсан ч удалгүй, дарангуйлагч засаглалтай орнууд болон алан хядагчид ураныг сонирхож эхэл­жээ. Энэ нь дэлхий дахиныг ураны хайгуул, олборлолт, хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын зориулалт зэргийг хянахад хүргэж байгаа гэнэ. Монголоос гарсан шар нун­тагийг баяжуулах нь АЦС-ын түлш болно. Тэр нь цилиндр хэлбэрт орох ба түүнийг мэргэжилтнүүд харандаа гэж нэрлэнэ. Нэг харан­даа нь нэг сантиметрийн диаметр­тэй, дөрвөн метр, 2.2 кг цилиндр болно. Олон ийм түлшийг АЦС-д байрлуулснаар 25-50 жил эрчим хүч гаргаж авна. Сонирхуулахад нэг грам уран нэг тонн нефтин бүтээг­дэхүүний үйлдвэрлэх ду­лаан­­тай тэнцдэг гэнэ.

ХЭН АЦС ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

(
Хүснэгт)

2006 оны байдлаар дэлхий дээр 31 орон дунджаар эрчим хүчнийхээ хэрэглээний 16 хувийг АЦС-аар хангаж байна. Энэ нь 441 АЦС 369 мегаватт цахилгаан эр­чим хүч гэсэн үг юм. Атомын эрчим хүчний үйлдвэрлэлээрээ АНУ 780 тэрбум кв/цаг, Франц 430 тэрбум кв/цаг, Япон тэрбум 208 кв/цагаар тэргүүлж байна. Үүнээс Франц улс нийт цахилгааныхаа хэрэглээний 79 хувийг АЦС-аас хангаж байна.

МОНГОЛД
АЦС ХЭРЭГТЭЙ ЮУ?

Өнөөгийн нүүрсэн түлштэй цахилгаан станцууд радио идэвхт хий ялгаруулж хүний эрүүл мэнд, байгаль орчныг бохирдуулдаг. Мөн тэндээс ялгарсан түлшний үлдэгд­лийг газар булах ёстой. Эс тэгвээс хүний мэдрэл дотоод эрхтэнд нө­лөөлдөг аж. Гэтэл манайхан жижиг байшин барихдаа шатсан нүүрс­ний үлдэгдлийг ханын материалын зуурмагт ашиглах явдал байдаг. Харин АЦС байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээс гадна эдийн засгийн асар их хэм­нэлттэй гэнэ. Энэ нь манайд зайлш­гүй АЦС барих шаардлагатайг харуулна. Одоогоор манайд түү­хий эд, станц барих хөрөнгө байгаа боловч боловсон хүчин, байгаль орчны нөхцөл байхгүй гэнэ. Учир нь өндөр мэргэжлийн олон ажилч­даас гадна өвөл, зунгүй хөлдөхгүй байх асар том усан сан шаард­лагатай. Гэхдээ энэ бүхнийг яваан­даа ший­дэх боломжтой гэнэ. Ма­най улсад 900 мгв-ийн хүчин ча­дал­тай АТС байхад нэг хэсэгтээ хүрэлцээтэй. Түүнийг барихад хоёр тэрбум ам.дол­лар, дөрвөн жилийн хугацаа шаардлагатай.

Х.БАТТӨГС